Грек улсад өөрийгөө ДОХ-ын вирусаар халдварлуулах явдал газар авлаа

Эдийн засгийн гүн хямралд ороод буй Грек улсад өөрийгөө ДОХ-ын вирусаар халдварлуулах явдал газар авлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аюулын харанга дэлдэв. Үүний цаад талд ажилгүй орлогогүй болж аргаа барсан грекчүүд улсаас ДОХ-ын халдвартай иргэдэд сар бүр өгдөг 700 еврог авахын тулд ийм үйлдэл хийх болжээ. Лондоны Эрүүл мэгдийн судалгааны хүрээлэнгийнхэн өнгөрсөн есдүгээр сард сүүлийн үд Грект илэрч байгаа ДОХ-ын халдварын тохиолдлын тэн хагас нь өөрийгөө халдварлуулсан тохиолдол юм байна. Грекийн Хелленикийн халдварт өвчин тандалт, урьдчилсан сэргийлэх төвийн явуулсан судалгаагаар эдийн засгийн хямралд ороод зургаан жил болж буй тус улсын иргэдийн эрүүл мэндийн байдал багагүй хэмжээгээр муудсаны ихэнхийг нь төрөл бүрийн халдварт өвчин эзэлж байна. Тэр дундаа ДОХ-ын тархалт сүүлийн арван жилийн хугацаанд огцом өссөн байна. Үүнээс ч аймшигтай мэдээлэл тархсан нь Үндэсний эрүүл мэндийн сургуулийн судлаачид хямрал эхэлснээс хойш грекчүүдийн дундаж наслалт 81-78 болтлоо буурсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн нь юм. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэхийн зэрэгцээ амиа хорлолт, хүн амины гэмт хэргийн гаралт өссөн байна. Европын холбооны хэмжээнд авч үзэхэд энэ төрлийн хэргийн гаралтын 27 хувь нь Грект бүртгэгджээ. Хэдийгээр Европын холбоо, Олон улсын валютын сангаас 2010 оны тавдугаар сард эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн ч энэ мөнгийг эрүүл мэндийн халамжид зарцуулсаар дуусчээ. Энэ хирээрээ ДОХ-ын халдвартай хүмүүст сар бүр өгдөг тэтгэлгийн хэмжээг 700-569 евро болтол нь хасч танасан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • , (103.10.23.94)

    2013-11-28

    Малнууд юм даа