Бельгид ”Үхэх эрх”-ийг хүлээн зөвшөөрч магадгүй

Бельгийн хууль тогтоогчид эдгэршгүй өвчтэй болон биеийн байдал нь тун муу байгаа хүүхдүүдэд “Үхэх эрх” олгож, зовлон шаналалыг нь эцэслэх хуулийн төслийг авч хэлэлцэж байна. Энэрэнгүй үзлийн үүднээс насны хязгаартайгаар эвтанази буюу эдгэршгүй өвчин туссан хүмүүсийг зовоолгүй үхүүлэх хуультай ээлжит улсаар Бельги тодорч мэдэхээр байгаа юм. Насны хязгаартайгаар гэдэг нь эцэг эхийнх нь зөвшөөрөлтэйгөөр насанд хүрээгүй, өвчиндөө тарчилж буй хүүхдүүдийг өвчингүй нүд аниулахыг хэлж байгаа юм. Уг хуулийн төслийг парламентад өргөн барихын тулд өнөөдөр сенатын төвшинд санал хураалт явуулж, эхний байдлаар шийдвэр гаргана. Хэдийгээр энэ хуулийн төсөл нь энэрэнгүй үзэлд тулгуурласан ч улс төрийн зарим хүчин бага насны хүүхдүүдийн амьдрах эрхийг боогдуулсан харгис шийдвэр гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн шашны бүлэглэлүүд ч гэсэн уг хуультай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байна. Недерланд улсад ийм арга хэмжээг хэрэгжүүлдэг ч насны хязгаарыг нь 12 гэж заажээ. Харин Бельги улсын тухайд бол насны дээд хязгаарыг 16 гэж заасан аж. Улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар эвтаназийн хууль батлагдах магадлал өндөр байгаа юм байна.

Г.НЯМ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Чимгээ (66.181.161.91)

    2020-02-01

    Тиймээ үнхээр хүнд өвчин тусаад удаан хугацаанд зовон тарчлах үнхээр аймшигтай би тэр бүгдийг биеэрэ туулсан манай улсад ч бас ийм хууль хэрэгтэй амьдрахыг хүссэн ч ямар ч боломжгүй тэр аймшигтай өвдөлтийг удаан тэсэх бол үгээр илэрхийлэхийн аргагүй хааяа цөхрөн ҮЕД хурдан үхэхийг хүсдэг ЭНЭ хүсэл бол хүн тэр зовлон дарлалаас хурдан салах цорын ганц арга зам блдог бусад асуудлууд бол асуудал биш тэд бол цаг хугацааны эрхээр өнгөрч мартагддаг бол өвчин бол шал өөр өдөр ирэх тусам зовон тарчилдаг

  • ENE BOL ZOV HUULI (202.179.10.150)

    2014-02-09

    ENE BOL ZOV HUULI NASAARAA TARCHILJ BUSDIIG ZOVOOJ BAISNAAS ERTHEN DIVAAJING SONGOSON NI DEER

  • (62.212.99.46)

    2013-11-29

    ene bol zov l huuli bna manaid ch gsn herjuulvel taarna:

  • ойдаа (202.179.7.6)

    2013-11-28

    хүн амьд явах эрхтэй бас үхэх эрхтэй байх нь нөгөө зоосны хоёр тал гэсэн шиг асуудал. Үнэндээ аав ээждээ хэрэггүй нийгэмд бас хэрэггүй байх нь нэг талаас энэрэнгүй биш ч гэсэн зовлонгоос өөр юу авчрах вэ дээ. Хүүхдийн аав ээж, нийгмийн гишүүд бид чинь ухаант хүн болохоороо л ***** нь зөв гэж хэлэхэд хэцүү байлгүй дээ. Тэр тусмаа ав ээж нь. Япон шиг эхийн хэвлийд нь оношилж согог илэрвэл төрүүлдэггүй байвал энэ асуудлыг нилээд хөнгөх байх. Гэхдээ бас амдралын явцад олдмол өвчтэй байхыг үгүйсгэхгүй.

  • mash zov (112.72.13.114)

    2013-11-28

    mash zov huuli heregtei