Таван хүүхэд тутмын нэг нь ”ӨЛСЧ” байна

Нью-Йорк хотын насанд хүрсэн зургаан хүн тутмын нэг нь, таван хүүхэд тутмын нэг нь хоол хүнсний дутагдалд нэрвэгдэж байгааг “New York City Coalition Against Hunger” байгууллагын илтгэлд дурджээ. Тус байгууллагын ажилтнуудын судалснаар уг хотын хүн амын 16 хувь буюу 1.4 сая нь 2010-2012 онд хоол хүнсний дутагдалтай байсан аж. Тэдгээрийн 406260 нь хүүхдүүд байжээ. 2006-2008 онд хангалттай хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа хүний тоо 1.2 саяд хүрч байж. Хамгийн сүүлийн судалгаагаар хөл хөдөлгөөн ихтэй их хотод оршин суугч хүүхдүүдийн 21.85 хувь нь жилийн турш авах ёстой аминдэмлэг хоол хүнсээр хангагдаж чадаагүй байна. Хотын хамгийн “өлсгөлөн” дүүрэг нь Бронкс бөгөөд хоол хүнсний дутагдалтай хүүхдүүдийн тал хувь нь энд амьдардаг аж. 2011-2013 онд дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо буурч одоогийн байдлаар 842 саяд хүрчээ. 2010-2012 онд 870 сая хүн буюу найман хүн тутмын нэг нь хоол тэжээлийн гачигдалтай нөхцөлд амьдарч байв.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)