Бүх хохирлоо барагдуулбал Юлий Тимошенког суллана гэжээ

Украины экс Ерөнхий сайд Юлий Тимошенког улсын төсөвт учруулсан бүх хохирлоо нөхөн төлбөл суллах боломжтой гэж тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович мэдэгджээ. Телевизэд өгсөн ярилцлагадаа тэрээр Ю.Тимошенкогийн асуудлыг зөвхөн шүүх шийдэхийг онцлоод “Хэрвээ тэр гэмт хэрэг үйлдээгүй бол шүүх хариу өгөх ёстой. Төлбөрөө барагдуулсны дараа суллахыг шаард эсвэл гуй. Украины хууль тийм юм” гэж хэлжээ. Ю.Тимошенко өлсгөлөн зарласан шалтгаанаа “Европын холбоотой худалдаа хийх чөлөөт бүсийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурахыг Ерөнхийлөгчөөс шаардаж байгаа учраас” хэмээн тайлбарласан байдаг. Ю.Тимошенко 2011 онд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр долоон жил хоригдох ялаар шийтгүүлсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)