Аварга том халимны гэдэс дэлбэрч, музейн ажилчид сандарчээ Видео

Шотландын "Faroe" арал дээр далайгаас 14 метрийн урттай аварга том халим шидэгдэн гарч ирээд үхсэн нь олны сонирхлыг ихэд татжээ. Гэвч үүнээс 2 хоногийн дараа илүү сонирхолтой зүйл тохиолдсон байна.
 
Нутгийнхан ийм ховор төрлийн халимыг зүгээр хаяхыг хүсээгүй тул араг ясыг нь авч, музейд үзмэр болгохоор шийджээ. Ингээд тус арлын Үндэсний музейд ажилладаг далайн амьтан судлаач Бжэрни Миккелсен халимны гэдсийг зүсэх үед гэнэт хүчтэй дэлбэрч, хамаг гэдэс дотор бүхий л эрхтэн нь тал тал тийш цацагдсан байна.
 
Тэрбээр энэ талаараа "Халим үхсэнээс хойш 2 хоносон болохоор гэдэс дотор нь бага зэрэг даралт байгаа гэдгийг бид тооцоолсон. Гэвч үүн шиг зүйл тохиолдоно гэж огт санасангүй" хэмээжээ. Хэдийгээр ийм зүйл тохиолдсон ч музейн ажилчид нутгийнхаа өв соёлыг хадгалж үлдэхийн тулд ховор халимны араг ясыг гаргаж авах ажилдаа орцгоосон байна.
 
Тус бичлэгийг интернэтэд тавьсан цагаас хойш олон мянган хүн үзсэн гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • .. (176.43.73.73)

    2013-12-04

    xaxa shal vmxii bsn bx daa

  • and (218.156.76.221)

    2013-12-01

    paa zawaan ymaaa

  • (49.0.135.80)

    2013-11-29

    uxsen amitanii gedes ugaasaa duurch pimbiideg bizdee tenegudee.xoninii noosiig udaan xevtuulj xusaxad xurtel gedes ni xoodogiin mal mal ni

  • (202.170.69.66)

    2013-11-29

    Пүү ямар муухай байнаа... Үнэр нь шууд үнэртдэг байна шдээ... Батга хагарч байгаам шиг... Нялга авжийнаа...