Барак Обама цацагт хяруулыг өршөөв

АНУ-ын уламжлалт баяр болох Талархлын баярыг америкчууд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ баярын нэгэн мартагдашгүй уламжлал нь Америкийн Ерөнхийлөгч Талархлын баярын гол зоог болдог цацагт хяруулыг өршөөх юм. Энэхүү уламжлалын дагуу Ерөнхийлөгч Б.Обама хоёр цацагт хяруулыг өршөөжээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн алба дэлхий дахинд их нөлөөтэй. Гэхдээ энэ өршөөл нь миний албан ажилд огт хамаагүй” гэж хэлсэн аж. Энэ онд Б.Обама попкорн, хатуу чихэр нэртэй хоёр цацагт хяруулыг өршөөсөн байна. Цацагт хяруул тус бүр 17 кг татсан аж. Ерөнхийлөгчийн өршөөсөн цацагт хяруул нь “Үндэсний цацагт хяруул” болдог юм. Ер нь Талархлын баярын цацагт хяруулыг Цагаан ордонд илгээх уламжлал XIX зуунаас АНУ-д бий болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.18.111)

    2013-11-29

    manai erunhiilugch honind urshuul uzuuleh heregtei kk tsagaan saraar