Төр эргүүлдэг Тайландын хаан

Пхумипон Адульядет хаан 1927 оны арванхоёрдугаар сарын 5-нд Тайландын хааны гэр бүлд төржээ. Тэрбээр 1946 оны зургадугаар сарын 9-нд Тайландын хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд дэлхийн болон Тайландын түүхэнд хамгийн олон жил хаан ширээнд сууж байгаа эрхэм дээдэс юм. Тайландын хаан хамгийн, хамгийн гэсэн олон тодотголтой ажээ. Жишээ нь, Пхумипон Адульядет дэлхийн улс орнуудын хаадаас хамгийн баян хаан гэнэ. Хааны хөрөнгө 2010 онд 30 тэрбум ам.доллараар хэмжигдэж, “Дэлхийн баян хаад” жагсаалтыг тэргүүлсэн. Засгийн эрхийн өмчийн товчоо гэдэг улсын байгууллага нь хааны болон Тайландын хаант улсын үл хөдлөх хөрөнгийг удирдан хариуцдаг. Энэ байгууллага нийгмийн хангамжид хөрөнгө мөнгө зарцуулдаг байна. Тэрчлэн Пхумипон Адульядет хаан эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэнд, харилцаа холбоо гээд бүтээн байгуулалтын олон төсөлд хандив өгдөг юм. Пхумипон Адульядет хааныг тайчууд маш их шүтэн биширдэг учраас айл өрх, албан байгууллагуудад түүний зургийг өлгөсөн нь хаа сайгүй тааралддаг. Тайландын хуулиар хаан бол халдашгүй эрхтэй, асар их эрх мэдэлтэй юм байна. 1951-1957 онд засгийн эрх барьж байсан Плаек Пиболсонгграм Ерөнхий сайд хааны эрхийг хязгаарлаж байсан ч Пхумипон Адульядет хаан энэ хооронд өөрийн хө рөнг өөр кино хийх, радио станц ажиллуулах зэрэг ажил хийжээ. Харин 1981-1987онд Тайландын засгийн эрх барьж байсан генерал Прем Тинсуланондын үед Засгийн газар, Тайландын босогчид улсын харилцаа холбооны байгууллагыг өнгөрсөн бямба гарагт бүсэлсэн тухай РИА Новости мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд босогчид Бангкокийн хойд дүүрэгт байдаг Засгийн газрын зарим яамны барилгыг бүсэлж байсан юм. Бослогыг удирдагч Сутхепа Тхыаксубаны уриалгаар бямба гарагийн өглөө босогчид Тайландын харилцаа холбооны байгууллагын зүг хөдөлжээ. Хот хоорондын холбооны CAT Telecom, интернэт операторууд байдаг байрыг босогчид бүсэлсэн аж. Харин CAT Telecom байгууллагаас “Босогчид байрыг эзэл сэн ч харилцаа хол боо тасрахгүй” гэж мэ дэгдлээ. Түүнчлэн бо согчид Онцгой байдлын хяналтын департаментын бай ранд нэвтэрсэн аж. “Ард түмний хувьсгал” нэртэй бослогын босогчид Засгийн газрын ордныг эз лэхээр төлөвлөсөн байх магадлалтай. Учир нь тэд “Ням гараг бол ялалтын өдөр” гэж хэлсэн байна. хаант улсын харилцаа ихэд ойртсон байна. Хожим нь генерал Прем Тинсуланонд Пхумипон Адульядет хааны зөвлөх болсон юм. Тэрбээр Засгийн газрын төсвийг хуваарилж, хааны төслүүдийг хэрэгжүүлэх болсон аж. Сонирхуулахад Тайландын хаан зураач, хөгжимчин, хөгжмийн зохиолч, зурагчин, зохиолч, орчуулагч юм. Пхумипон Адульядет хаан “Phra Mahachanok”, “Thong Daeng” нэртэй хоёр номыг англи хэлээр бичжээ. Энэ хоёр номонд хаан өөрийн залуу насны амьдрал, хааны ширээнд сууснаас хойшхи үеийн намтрыг өгүүлсэн байна. Пхумипон Адульядет хаан жазз хөгжмийн зохиол бичдэг бөгөөд ихэнхдээ саксофон хөгжим тоглодог. Тэрбээр 32 настайдаа Азийн хөгжимчдөөс хамгийн анх Вена хотын Драмын урлаг, хөгжмийн академийн хүндэт гишүүн болжээ. Тайландын хаан хөгжим, урлагаас гадна зохион бүтээх ажилд сонирхолтой гэнэ.

ТАКСИН ЧИНАВАТРАГ ХЭРХЭН
ТҮЛХЭН УНАГАСАН БЭ?


Таксин Чинаватра Тайландын 23 дахь Ерөнхий сайдаар 2001- 2006 онд ажиллаж байсан. Томоохон бизнесмэн тэрбээр улс төрд орж, 1998 онд Тай Рак Тай намыг байгуулжээ. 2001 оны сонгуулиар популист сурталчилгаа хийсэн Тай Рак Тай нам ялалт байгуулж, Таксин Чинаватрагийн нам парламентийн 248 суудал авсан юм. Гэвч түүний Засгийн газрыг дарангуйллын шинжтэй, ашиг сонирхлын зөрчилтэй, хүний эрхийг зөрчсөн зэргээр өө сэв эрж эхэлсэн аж. Пхумипон Адульядет хаан ч Таксин Чинаватраг Тай ландын компаниудын эд хөрөнгийг олон улсын хөрөнгө оруулагчдад худалдсан гэж буруутгаж байсан юм. Ингээд Ерөнхий сайд Так син Чи на ватраг татвараас зайлсхийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан, Пхумипон Адульядет хааныг үл хүндэтгэсэн гэж буруутган 2006 оны есдүгээр сарын 19-нд цэргийн эргэлтээр түлхэн унагасан. Энэ төрийн эргэлт нь тайван болсон бөгөөд Ерөнхий сайд Таксин Чинаватраг гадаадад байх үеэр Засгийн газрыг эзлэн авчээ. Олон улсын болон Тайландын улс төр шинжээчид уг төрийн эргэлтэд Пхумипон Адульядет хааны гүйцэтгэсэн үүргийг янз бүрээр тайлбарласан байдаг. Харин хааныг төрийн эргэлттэй холбон бичсэн материалуудыг Тайландад нийтлэхийг хориглосон юм. Хааны зөвлөх генерал Прем Тинсуланонд ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Төрийн эргэлтэд хааныг хөндлөнгөөс оролцсон гэж зарим хүн харж байгаа ч хаан Таксин Чинаватрагийн эсрэг хийсэн юм байхгүй” гэж хэлжээ. Тайландын Дээд шүүхээс Таксин Чинаватраг эрх мэдлээ урвуулан эхнэртээ олон нийтийн газрыг дуудлага худалдаагаар авахад тусалсан гэж хоёр жилийн ял оноосон юм. Тиймээс Ерөнхий сайд асан эх орноосоо зугтан гарч, гадаадын улс оронд амьдарч байна. Таксин Чинаватраг Английн хөлбөмбөгийн “Манчестер Сити” клубыг худалдан авч байсан гэх мэдээ бий.

ЙИНГЛАК ЧИНАВАТРАГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН
ЭСРЭГ ИРГЭД ЯАГААД БОСОХ БОЛОВ
?

Тайланд улсад Засгийн газрыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан сүүлийн өдрүүдэд газар авч, нийслэл Бангкокт төдийгүй Транг, Сонгкхла, Сатун хотод өрнөж байна. Босогчид одоогийн Засаг захиргааны ажлыг зогсоохын тулд зарим яамдын байрыг бүсэлсэн юм. Олон мянган босогчдын жагсаал цуглаан хийх болсон шалтгаан нь Үндсэн хуулийн шүүхээс парламентийн сонгуулийн системийг шинэчлэх хуулийн төслийг хойшлуулсан шийдвэр гэж албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ босогчид бослого гаргах гол шалтгаан нь Ерөнхий сайд асан Таксин Чинаватра одоогийн Тайландын Засгийн газрыг хянадаг гэж эсэргүүцэж байна. Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинаватра 2011 оны сонгуулиар ялалт байгуулсан анхны эмэгтэй улстөрч бөгөөд Таксин Чинаватрагийн төрсөн дүү юм. Йинглак Чинаватра босогчдыг бослогоо зогсоож, хэлэлцээ хийхийг уриалсан боловч босогчид Ерөн хий сайдын саналыг хүлээн авсан гүй. Босогчид тайван байдлаар эсэргүүцлээ илэрхийлж бай гаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт тэд Бангкок хотод байдаг Тайландын армийн төв байр ны хашаанд нэвтрэн орж, бай шинг бүсэлсэн. Босогчид армийг Засгийн газрын талд уу, босогчдын талд уу гэдгийг асуусан байна. Харин Тайландын Зэвсэгт хүчний командлалын удирдлага зөрчилдөгч хоёр талын хэнийг ч дэмжихгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Түүнээс гадна Бангкок хотын Засаг захиргаа бослогын эсрэг хүч хэрэглэх бодолгүй байгаа гэжээ.

Н.ТУНГАЛАГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)