
Хойд Солонгосын засаг захиргаа өнгөрсөн бямба гаригийн өглөө АНУ-ын жуулчин Меррилл Ньюманийг баривчилснаа нотолсон мэдээлэл хийсэн тухай Ройтерс мэдээллээ. Пхеньян АНУ-ын жуулчныг барив чилсан шалтгаан нь түүний “Хойд Солонгост дайсагнасан үйлдлээс болсон” гэж мэдэгдсэн байна. Меррилл Ньюман Умардыг энгийн номхон иргэдээ болон армийн дайчдаа 1950-1953 онд болсон хоёр Солонгосын дайны үед хөнөөсөн гэж буруутгаснаас гадна тагнах үйл ажиллагаа явуул сан гэжээ. Хойд Солонгосын мэ дээллийн агентлаг “Меррилл Ньюманийг саатуулсны дараа тэрбээр өөрийн бурууг хүлээж, буруутай үйлдлээ “урт жагсаалт” болгон бичсэн” хэмээн мэдээлсэн аж. Өдгөө 85 настай АНУ-ын иргэн Меррилл Ньюман Хойд Солонгост жуулчлалын визээр очсон. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 26- нд Пхеньянаас явах байжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг саатуулсныг хамт явсан хүнээс нь сонссон байна. Хойд Солонгос АНУ-ын жуулчинг баривчилсан талаар мэдээ энэ сарын 20-оос хэвлэл мэдээллээр гарч эхэлсэн. Дашрамд дурдахад, Меррилл Ньюман хоёр Солонгосын дайнд оролцож явсан ахмад дайчин юм.
Сэтгэгдэл (1)
(103.26.194.83)
Uhsenee hiij naad ***** idsen ulsad ochson yum,hohichin yasaa tavi