Б.Обама эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хөтөлбөрөө хамгаалав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Oba macare” хэмээн нэрлэгддэг эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хөтөлбөрийн хуулийн төслөөр бахархаж байгаагаа хэлсэн тухай ВВС мэдээллээ. “Obamacare” хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн даатгалгүй байгаа америкчуудын 15 хувь нь даатгалтай болох юм. Уг хуулийн төслийн талаар вебсайтаар иргэдээс санал асуулга авч байна. Санал асуулгын сүүлийн хугацаа ням гарагт дуусна. Тиймээс Барак Обама “ABC News” сувагт өгсөн ярилцлагадаа хуулийн төсөл америкчуудын эрүүл мэндэд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулна гэжээ. Тэрбээр “Санал асуулгын хугацаа дуусахаас өмнө иргэд хуулийн төслийг хараасай гэж би хүсч байна. Гэр бүлийнхнээс чинь хэн нэгэн өвдвөл даатгалтай байна гэдэг нь эрүүл мэндийн үйлчилгээ авахад дөхөм болно” хэмээн онцоллоо. АНУ-ын Ерөнхийлөгч “Энэ хуулиар би бахархах болно” гэж нэмж хэлсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)