
Литви улсын нутаг дэвсгэрт хүчтэй салхи салхилснаас 12 мянган оршин суугч цахилгаангүй болсон тухай РИА Новости мэдээллээ. Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө 15-20 м/с хурдтай салхи салхилсан бөгөөд зарим үед салхины хурд 25-27 м/с хүрчээ. Литвийн нийслэл Вильнюсийн захын дүүргүүд болон зүүн нутгаар цахилгаангүй болоод байна. Салхинд цахилгаан дамжуулах утас тасарсан гэмтэл их гарсан аж. Гэхдээ хотуудад цахилгаан дамжуулах кабель хөрсөн дор тавигддагаас хотын хэрэглэгчдийн цахилгаан тасраагүй гэнэ. Өчигдөр өглөөнөөс эхлэн ажилчид гэмтлийг засварлаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлэхээр шуурхай ажиллаж байна. Түүнчлэн хөрш зэргэлдээ Эстони улсад олон мянган айл өрх өчигдөр өглөө цахилгаангүй болжээ. Эстонид салхины хурд 33м/с хүрсэн талаар цаг уурчид мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (0)