Британий гадаад хэргийн сайд Сирийн сөрөг хүчнийхэнтэй уулзлаа
- 2011-11-22
- Дэлхий
- 0
Британий Гадаад хэргийн сайд Уиллиам Хаг Сирийн сөрөг хүчний
удирдлагуудтай уулзан, дэлхийн нэгэн томоохон улс, гүрний хувьд Сирийн
ард иргэдийн эрхийг боогдуулж буй Ассадын дэглэмийг устгахад олон улсын
зүгээс дарамт шахалт үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Британий Гадаад хэргийн сайд Уиллиам Хаг Сирийн сөрөг хүчний удирдлагуудтай уулзан, дэлхийн нэгэн томоохон улс, гүрний хувьд Сирийн ард иргэдийн эрхийг боогдуулж буй Ассадын дэглэмийг устгахад олон улсын зүгээс дарамт шахалт үзүүлэхээ мэдэгдсэн байна.Тэрээр уулзалтын үеэр, “Дэлхийн бусад орон манай улсын адил энэхүү дэглэмийг устгах асуудлаар Сирийн сөрөг хүчнийхэнтэй санал нэг байгаа төдийгүй, тус улсад шинэ ирээдүйг цогцлоон бий болгохыг хүсч байгааг Ерөнхийлөгч Башар ал-Ассад мэдэх нь зүйтэй. Ерөнхийлөгч Ассад өөрийн энэхүү дэглэмийг тогтоосноороо дэлхий бусад улсыг Сирийн сөрөг хүчнийхэнтэй улам бүр нягт холбоотой хамтран ажиллаж, өөрийн эсрэг үйл ажиллагаа явуулахад хүргэж байгаа” хэмээн ярьсан байна.
Төрийн томоохон дипломатч Сирийн сөрөг хүчнийхэнд хандан, та бүхэн Муаммар Каддафигийн уналтанд оруулсан Ливийн Шилжилтийн Үндэсний Зөвлөлийг дахин шинэ шатанд гаргаж чадна гэдэгт итгэл төгс байна гээд, хамтын хүчээр нэг хүн мэт зүтгэх хэрэгтэй хэмээн урмын үг хэлжээ.
Сир улсын хувьд сүүлийн хэдэн сарын туршид ал-Ассадын дэглэмийг эсэргүүцэгчдийн бослоготой нүүр тулсаар байгаа бөгөөд хүчний байгууллагынхан босогчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаа юм. НҮБ-с гаргасан тооцоогоор өнгөрөгч гурван сараас хойш үргэлжилж буй уг цуст мөргөлдөөнд 3500 гаруй иргэн амиа алдаад байгаа ажээ.
О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)