Нөөцийн махны 70-80 хувийг бэлтгээд байна

“Хүнсний гол нэрийн ба раа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд нийт 14 мянган тонн мах бэлтгэхээр дөрвөн компани гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ. Харин сүүлийн үед “Нөөцийн мах бэлтгэлийн ажил удааширч, санхүүжилт нь зогслоо” хэмээн зарим хүн шүүмжилж, мөн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос бэлтгэгч компаниудын үйл ажиллагаатай танилцахад ажлын 50 хувьд ч хүрээгүй байгааг мэдэгдээд байсан. Үүнтэй холбогдуулан өчигдөр ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэвлэлийнхэнтэй хамт нөөцийн мах бэлтгэж буй дээрх хоёр байгууллагын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Эхний ээлжид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицеруудын ордны зүүн өмнө байрлах “Баатрууд тэнгэр” ХХК-ийн агуулахаар орлоо. Тус компани энэ жил 6000 тонн мах бэлтгэх ёстой. Одоогийн байдлаар 75 хувь буюу 4500 орчим тонн мах нөөцлөөд байгаа юм байна. Засгийн газраас энэ жил “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрт 87 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэхүү мөнгө нь “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банкаар дамжин дээрх компаниудад очиж байгаа бөгөөд эхний ээлжинд олгох мөнгөний 20 хувийг өгсөн байна. “Баатрууд тэнгэр” компанийн хувьд нийт аймаг сумын 210 цэгээс 180 брокероор дамжуулж малаа авчирч Дарханд байдаг өөрийн үйлдвэртээ үйлдвэрийн аргаар мах бэлтгэж байгаа гэнэ. Тэндээсээ хотод 3.5 тонн орчим мах тээвэрлэн авчраад 1.7 тонн махыг сертификатаар баталгаажуулаад байгаа аж. Тус компанийн захирал “Манайд өчигдөр таван тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирсэн. Цаашид бэлтгэсэн махаа сертификатаар баталгаажуулаад тэр дор нь банкнаас мөнгөө аваад явна” гэдгийг салбарын яамны Төрийн нарийн бичгийн даргад танилцууллаа. Түүнчлэн Эрдэнэт хотод одоогийн байдлаар “Эрдмийт” ХХК нь 1000 тонн мах бүрдүүлж 870 тонныг нь сертификатаар баталгаажуулсан бол Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тонн мах бүрдүүлж 850 тонныг нь баталгаажуулжээ. Мөн Улаанбаатар хотын “Нөөцийн махны менежер” болох “Эи Эн Ди Эм” ХХК-ийн агуулахад 3882 тонн махны нөөц бүрдүүлснээс 2688 тонныг нь сертификатаар батал гаажуулаад байгаа аж. Энэ үеэр “Баатрууд тэнгэр” компанийн нөөцийн махны Ерөнхий менежер Э.Ононгоос зарим зүйлийг тодрууллаа.

ЭНЭ САРЫН 25-НААС 350 ДЭЛГҮҮРЭЭР
ХУДАЛДААНД ГАРГАНА


-Мөнгө санхүүгийн хувьд гацаанд орж мах бэлтгэл удааширлаа гэж дуулдаад байгаа. Энэ талаар тодруулна уу?
-Манай компанийн хувьд 27 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Санхүүгийн хувьд асуудалгүй. Бидний хувьд 6000 тонн мах нөөцөлнө. Үүнд санхүүтэй холбоотой ямар нэгэн саатал гарахгүй. Монголбанкны хөн гөлөлттэй зээлийг олгох, бэлтгэсэн махыг агуулахад хүлээн авах, сертификатаар баталгаажуулах, хадгалах, хадгалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, махыг жижиглэж, ангилан савлах, худалдан борлуулах үйл ажил лагаанд өдөр тутмын хяналт тавина.

-Жил бүр л нөөцийн тарган махыг энгийн худалдаанд гаргаад захуудын лангуунаас муу мах авч нөөцөө бүрдүүллээ гэсэн шүүмжлэл гардаг. Танай хуьд энэ жил ийм асуудал гаргахгүй гэсэн баталгаа юу вэ?

-Үүнд санаа зовох зүйлгүй. Учир нь махаа бэлтгэхэд, тээ вэрлэхэд, агуулахад хадгалахад, мөн худалдаанд гаргахад мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгцаагчдын хяналт дор явж байгаа.

-Энэ жил савалгааны хувьд өөрчлөлт орсон гэв үү?
-Өмнөх жилүүдэд ууталсан махаа борлуулалтад гаргахдаа шуудайлдаг байсан. Харин энэ жил сагсанд хийнэ. Энэ нь уутыг гэмтээхгүй, махны чанарыг алдагдуулахгүй, гадны нөлөөллөөс хамгаална. Мөн үзэсгэлэн худалдаанд гаргах гулууз махнууд хүртэл уут савлагаатай байна.

-Борлуулалтад хэзээ гаргах вэ?

-Энэ сарын 25-наас нэгдүгээр сарын 1-ний хооронд гарч эхлэх болов уу. ҮХААЯ, статистикийн газруудаас махны үнэ өслөө гэсэн тохиолдолд гаргана. Махны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил учраас үнэ өсөхөөс өмнө гаргах байх. Нийт 350 дэлгүүрээр худалдаална

-Энэ жил үнийн хувьд ямар байгаа вэ?

-Жижиглэнгийн үнэ үхрийнх 5950, хониных 5750, ямааных 4900 төгрөг. Харин шулсан мах үхрийнх 8500, ямааных 6500 төгрөгийн үнэтэй байгаа. Хөтөлбөрийн хүрээнд ямааны мах 30 хувиас дээшгүй, үхрийн мах 30 хувиас доошгүй, үлдсэн нь хонины мах бэлтгэнэ.

М.НАРАНБОЛД
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)