Бэйсболын шилдэг тамирчин нас барлаа
- 2011-11-22
- Спорт
- 0
Бэйсболын Лигийн шилдэг тамирчин Грег Халмэн Нидерландад амиа алдсан байсныг цагдаагийнхан олсон байна.
Бэйсболын Лигийн шилдэг тамирчин Грег Халмэн Нидерландад амиа алдсан байсныг цагдаагийнхан олсон байна. Цагдаагийн байгууллагын олон нийттэй харилцах албаны ажилтны хэлж байгаагаар, 24 настай Грег Халмэн даваа гарагийн өглөөний таван цагийн орчимд Роттердам хотод нас барсан байсан бөгөөд мөрдөн байцаагчид 22 настай дүүг нь хэрэгт буруутган баривчилсан байна.
Тэрээр Бэйсболын Лигийн шилдэг баг Сейтл Маринерст тоглодог байсан ажээ. Энэхүү эмгэнэлт хэрэг болсны дараа Бэйсболын Лигийн тэргүүн Бад Селиг багийн хамт олонд хандан чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлээд, “Грег шиг авьяаслаг залуу тамирчнаа алдна гэдэг та бүхний хувьд маш том гарз гэдгийг гүнээ ухамсарлаж байна” хэмээн хэлсэн байна.
Грегийн ар гэрийнхэн түүний үхэлд харьяалагддаг байсан холбоог буруутган мэдүүлсэн бөгөөд үүний хариуд Нидерланд дахь Хааны Бэйсбол болон Софтболын холбооны хэвлэлийн төлөөлөгч Бетра Доррестижн хариу байр сууриа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ Халмэн өсвөрийн бэйсболын багийн тамирчин байхдаа манай холбоонд гишүүнээр элсэж байсан. Түүний залуу шилдэг тамирчин гэдгийг нь хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Бид түүнийг нас барсан гэдгийг сонсоод маш их цочирдсон, залуу сайхан насандаа амь насаа алдсанд харамсаж байна. Ар гэрийнхэн нь биднийг түүний үхэлд буруутгасанд үнэхээр гайхсан” гэсэн байна.
Багийн менежер Эрик Веж “Тэр үнэхээр ирээдүйтэй тамирчдын нэг байсан. Түүнээс ундран гардаг эрч хүчийг юутай ч зүйрлэшгүй. Бидний хувьд маш харамсалтай хэрэг боллоо” хэмээн хэлжээ.
Халмэн Сейтл Маринерс багт орсноосоо хойш 44 удаагийн тоглолтонд тасралтгүй оролцсон бөгөөд 2011 оны улирлын тоглолтыг амжилттай гүйцэтгэж дуусгасан байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)