
Олон улсын боловсролын PISA хөтөлбөрийн чансаагаар Шанхай хотын дунд сургуулийн сурагчид нэгдүгээр байранд бичигдлээ. Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас PISA хөтөлбөрийн чансааг тодорхойлсон байна. Шанхай хотын сурагчид чансааны гурван үзүүлэлтийн хамгийн чадварлаг гэсэн үнэлгээг авчээ. Математик, унших чадвар, шинжлэх ухааны мэдлэг гэсэн гурван үзүүлэлтээр сурагчдыг шалгасан аж. Хятадын сурагчдын дараа эхний таван байрыг Зүүн Азийн хүүхдүүд эзэл лээ. Сингапур, Тайвань, Япон, Өм нөд Солонгосын сургуулийн сурагчид боловсролоороо тэргүүлсэн гэнэ. Европын орнуудаас Финляндын сурагчид шинжлэх ухааны мэдлэг сайтай гэсэн үнэлгээ авчээ. Сонирхуулахад PISA хөтөлбөрийн чансааг гурван жил тутамд нэг удаа тодорхойлдог бөгөөд сургуулийн сурагчид академик мэдлэгийг эзэмшээд зогсохгүй практик дээр хэрхэн хэрэглэж байгааг гол шалгуур болгодог юм байна.
Сэтгэгдэл (0)