АНУ иргэдээ суллахыг Хойд Солонгосоос шаардав

АНУ иргэдээ суллахыг Хойд Солонгосоос шаардсан тухай Синьхуа мэдээллээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни “Бид Хойд Солонгост саатуулагдаад байгаа иргэдийнхээ ахуй байдалд санаа их зовниж байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ. АНУ-ын Засаг захиргаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хойд Солонгост баривчлагдсан солонгос гаралтай АНУ-ын иргэн Кеннет Бейг суллахыг Хойд Солонгосоос шаардаж байгаа хэлсэн байна. Кеннет Бейд “дайсагнасан үйл ажиллагаа”-ных нь төлөө 15 жил хорих ял оноож, хөдөлмөрийн лагерьт илгээсэн юм. Түүнээс гадна АНУ-ын иргэн 85 настай Меррилл Нью- манийг өнгөрсөн аравдугаар сард жуулчлалын визээр халхалсан “дайсагнасан үйл ажиллагаа” явуулсан гэж баривчилжээ. Жей Карни түүнийг суллахыг мөн шаардсан аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)