Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө

Өмнөд Африкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, тус улсын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела өчигдөр 95 насандаа таалал төгслөө. Тэрбээр цөсний чулуугаа авахуулж, уушгины мэс засалд орсноос хойш биеийн байдал нь муудаад байсан бөгөөд зуны гурван сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ ярьж чадахаа болисон байсан. Хэдий түүний биеийн байдал муу байсан ч амьдралынхаа үлдсэн хугацааг гэр бүлийнхэнтэй өнгөрөөхөөр шийдэж эмнэлгээс гарсан юм. Харин өчигдөр Нелсон Мандела Йоханнесбург дэх гэртээ нас нөгчсөн талаар ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума мэдэгдлээ. Зума хэлэхдээ “Нелсон Мандела одоо амар амгаланд одлоо. Манай үндэстэн нэгэн агуу хүүгээ, ард түмэн маань сайн эцгээ алдлаа” хэмээсэн байна. Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгч Нелсон Мандела нь ардчилал болоод арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тууштай тэмцэгч бөгөөд үүнийхээ төлөө 27 жил шоронд хоригджээ. Мөн тэрбээр 1993 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж, 1994-1999 оны хооронд Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)