Ангела Меркель баарны үйлчлэгч хийж, Си Жинпин фермерээр ажиллаж байжээ
- 2013-12-06
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 1983 онд Колумбийн их сургуулийг улс төрийн ухааны чиглэ- лээр төгсөөд Чикаго хотыг зорьжээ. Чикагод гангийн үйлдвэрүүд хаагдсанаас олон хүн ажилгүй болсон тэр үед Барак Обама бага орлоготой иргэдэд туслах хөдөлгөөнд оролцсон аж. Тэрбээр 1988 онд Харвардын их сургуулийн Хуулийн сургуульд элсэхээс өмнө Христийн сүмээс зохиож байсан “Stars! They’re just like every 20-something-year-old” аяллаар Кенийг зорьсон гэнэ. Б.Обама Кенид төрөл төрөгсөдтэй уулзахаар очжээ.
Зарим баримт: Нью-Йорк хот дахь Колумбийн их сургуульд шилжихээс өмнө Б.Обама Оксидентал коллежид суралцаж байсан юм. Түүнийг 20 хүрэхээсээ өмнө архи ууж, марихуан болон кокаин татаж байсан гэсэн мэдээлэл байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коллеж төгсөхөөсөө өмнө таг- нуул чаар ажиллахыг хүс дэг байжээ. Ленинг- рад хотын Улсын их сургуулийн хуулийн факультетийг төгссөний дараа Путин Аюулаас хамгаалах агентлагт ажилд орсон байна. Тэрбээр эхлээд Захирлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж, дараа нь сөрөг тагнуулын ажиллагааны хэлтэст ажилд орсон аж. Хожим нь Путин ажилтнуудыг давтан сургах курст ажиллаж эхэлжээ. Түүнийг сөрөг тагнуулын ажиллагааны хэлтэст ажиллах үеэр гадаадын тагнуулчид анзаарч эхэлсэн байна. В.Путин 10 гаруй жил тагнуулын офицерээр ажилласан бөгөөд өөртөө эргэлздэг, зорилгоо тодорхойлж чаддаггүй 20 хэдэн насандаа тагнуулчаар ажилласан юм.
Зарим баримт: В.Путины намтар нууц байдаг юм. Түүнийг Дээд сургуульд суралцаж байхдаа жүдо бөхөөр хичээллэдэг байсан тухай мэдээ бий.
Герман улсын анхны эмэгтэй Канцлер Ангела Меркель Ангела Меркель Лейпциг хотын их сургуульд суралцаж байхдаа буюу 1974 онд анхны нөхөртэйгөө учирчээ. Тэд 1977 онд гэрлэсэн аж. Ангела Меркель их сургуулиа төгсөх хүртэл баарны үйлчлэгчийн ажил хийж, нөхрийнхөө хамт өрөө хөлслөн амьдарсан байна.
Зарим баримт: Ангела Меркель анхны нөхрөөсөө 1982 онд салж, 1998 онд Берлин хотын химич профессор Хоачим Сауертэй гэрлэсэн. Тэд одоо хамтдаа амьдарч байгаа юм. Ангела Меркель их сургуулийн баяр дээр архи, интоорын жүүс уух дуртай байсан гэнэ.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Башар Асад Дамаск хотын их сургуульд анагаахын чиглэлээр суралцаж, 1988 онд төгсчээ. Тэрбээр эмч болохоор Дамаскийн зах Тишринд байдаг цэргийн эмнэлэгт ажиллаж байхдаа улс төрд орох талаар огт төлөвлөөгүй байсан аж. Харин Сирийн Ерөнхийлөгч асан аавынхаа халааг авахаар бэлтгэж эхэлсэн түүний том ах Бассель автын ослоор нас барсны дараа Башар Асад аавыгаа залгамжлахаар болсон байна. Башар Асадын аав нь Сирийн Ерөнхийлөгч Хафез ал Асад агсан юм.
Зарим баримт: Башар Асад Дамаскт цэргийн эмчээр ажиллаж байгаад Лондонг зорьжээ. Тэрбээр Сирид буцаж очих хүсэлгүй байсан бөгөөд тэр үед улс төрийг ер сонирхдоггүй байжээ.
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Беньямин Нетаньяху 20 нас хүрэхээсээ өмнө Израилийн батлан хамгаалахын элит цэргийн ангид алба хааж байжээ. Өнөөгийн Израилийн Ерөнхий сайд элит цэрэг байхдаа хэд хэдэн томоохон ажиллагаанд оролцож байсны нэг нь 1972 онд барьцаалагдсан онгоцны зорчигчдыг аврах “Operation Isotope” юм. Беньямин Нетаньяху 20 гаруй насандаа АНУ-ын Массачусетсийн технологийн дээд сургуульд уран ба- рилга, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан байна.
Зарим баримт: Беньямин Нета- ньяху 30 нас хүрэхээсээ өмнө Израилийн тусгай албанаас гарчээ. Тэрбээр цэр гийн олон ажиллагаанд оролцож явахдаа Сирийн гүнд нэвтэрч байсан аж.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Ким Чен Уны хүүхэд нас тэр байтугай хэзээ төрсөн нь хүртэл тодорхойгүй байдаг. Түүнийг 1982 онд төрсөн гэдэг ч энэ нь жинхэнэ төрсөн он нь биш гэж үзэх хүмүүс ч бий. Тэрбээр Ким Ир Сений нэрэмжит Цэргийн их сургуульд суралцаж, аавынхаа дэргэд ажиллах болсон. Аав Ким Чен Ир нь 2011 оны арванхоёрдугаар сард нас барахад 30 нас хүрээгүй Ким Чен Ун удирдагч болж, Хөдөлмөрийн нам болон Цэргийн комиссыг тэргүүлж эхэлсэн юм.
Зарим баримт: Ким Чен Ун сагсан бөмбөгийн “Чикаго Буллз” багийн үнэнч шүтэн бишрэгч гэнэ. Тэрбээр сагсчин Деннис Родманыг шүтдэг бөгөөд алдарт сагсчныг Хойд Солонгост хоёр удаа очиход нь уулзсан аж.

Сэтгэгдэл (0)