
Их Британийн иргэд Филиппинд болсон “Хайян” хар салхины хохирлыг арилгахад зориулан 68 сая фунт буюу 110 сая ам.доллар хандивласан тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Хандивын мөнгийг орон даяар зохион байгуулсан кампанит ажлын явцад цуглуулсан аж. Их Британийн банк бүрт нээсэн дансанд британичууд мөнгө хандивлах ажил одоо ч үргэлжилж байна. Хатан хаан II Елизаветагийн жишгээр Ханхүү Чарльз эх- нэрийнхээ хамт их хэм жээний мөнгө хандивласан гэнэ. Хан- диваар цуглуулсан мөнгөөр филиппинчүүдэд хүнс, ундны ус, түр амьдрах байр зэргийг авахад туслах юм. Филиппин улсад өнгөрсөн сард болсон “Хайян” хар салхинаас 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ.
Сэтгэгдэл (0)