Данийн их сургуулийн сэтгүүлийн ангийн хэсэг оюутнууд муурын мах шарж иджээ

Данийн их сургуулийн сэтгүүлийн ангийн хэсэг оюутнууд муурын мах шарж иджээ. Энэ үйлдлээрээ тэд гахай болон бод малыг олноор нь өсгөн үржүүлж, хоол хүнсэндээ хэрэглэж байгаад олны анхаарлыг хандуулах гэсэн аж. Гэхдээ тэдний энэ харгис аргыг амьтдын эрх хамгаалах байгууллагын зүгээс хүчтэй шүүмжилсэн байна. Хариуд нь оюутнууд тэдний эсэргүүцлээ илэрхийлэхдээ ашигласан муурыг өөрсдөө биш гэртээ муур тэжээдэг фермер тоо толгойг нь тодорхой хэмжээнд барихын тулд “муулсан” байжээ. Тиймээс муур хүмүүнлэг аргаар алж, мэргэжлийн тогооч бэлтгэсэн хэмээн баталж байна. Тэд өөрсдийнх нь энэ үйлдлийг хурцаар шүүмжилж байгаад гайхаж, интернэтээс хуудсыг нь арилгасанд “урам хугарсан” байна. Иймд “хүмүүст юу идэж байгаа талаараа бодож үзээсэй гэж хүссэн. Бидний мэдэх гэрийн тэжээвэр энэ амьтад аймшигт нөхцөлд байсны дараа бидний гар дээр хямдхан үнэтэй мах болон ирж байна. Яагаад гахайн мах иддэг хэрнээ муурын махыг болохгүй гэж?” хэмээн тэд ярьж байна. Гэхдээ тэдэнд гэрийн тэжээвэр, хүмүүсийн хайртай амьтны махыг идэх үнэндээ хэцүү байсан гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)