Хоригдлоос Ерөнхийлөгч болсон ”Нелсон Мандела”

Шоронгийн хоригдлоос Ерөнхийлөгч болсон Нелсон Манделагийн амьдралын замнал өнгөрөгч пүрэв гаригт дууслаа. Тэрбээр апартейдийн эсрэг идэвхтэй тэмцэгч, Африкийн Үндэсний Конгрессийн зэвсэгт бүлэглэл “Үндэсний жад”- ын удирдагч явсан юм. 1964 онд Өмнөд Африкийн шүүхээс түүнийг апартейдийн эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулсан, Засгийн газрыг хүчээр унагаахыг оролдсон хэргээр бүх насаар нь шоронд хорих ял оноосон юм. Шүүх танхимд түүнд ялыг нь уншихад Ман дела ардчилал, эрх чөлөө, тэгш эрхийн тухай итгэл үнэмшлээ хамгаалан зогсчээ. Тэр үед хүн болгон тэгш эрхтэй, эв найрамдалтай амьдардаг чөлөөт нийгмийн тухай үзэл бодол түүнийг бүрэн эзэмдсэн байжээ. Тэрбээр шүүх ажиллагааны үеэр “Би амьдралаа Африкийн ард түмэнд зориулсаар ирсэн. Би цагаан арьстнууд хар арьстай хүмүүсийг дарлахын эсрэг тэмцсэн. Би хүн бүхэн тэгш эрхтэй, бие биеэ хүндэлсэн, ардчилсан, чөлөөт нийгмийг дээдэлдэг гэж үздэг. Энэ чөлөөт нийгмийн төлөө шаардлагатай бол би үхэхэд ч бэлэн байна” гэж хэлж байжээ. Түүнийг торны цаана хоригдож байхад ээж нь тэнгэрт хальж, хүү нь автомашины ослоор нас барсан юм. Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсоны нэлээд их хугацааг Роббен арал дээрх шоронд өнгөрүүлсэн. 2011 оны сүүлээр Нелсон Мандела Йохан несбургийн эмнэлэгт тусгай шин жилгээ өгөхөд амьсгалын замын халдвартай гэж оношилсон юм. 1980-аад онд Роббен арал дээрх шоронд хоригдож байхдаа сүрьеэ туссан Мандела сүүлийн жилүүдэд уушгины архаг өвчинд шаналж байсан аж. Түүний хэвтсэн эмнэлэгт сэтгүүлчид салахгүй жижүүрлэж, хар, цагаан арьст олон хүмүүс байнга эргэж тойрон, хананд нь түргэн эдгэрэхийг ерөөсөн ил захидлууд тогтоож, тус орны газар сайгүй амьдрах янз бүрийн хүмүүс түүний эрүүл мэндийн төлөө залбирч байсан юм. Тэрбээр эмнэлгээс гарч Йоханнесбург дэх гэртээ эмчлүүлж байгаад амар тайвнаар энэ хорвоог орхилоо. 1980 онд Нелсон Манделагийн найз, тэмцэгч Тамбу Африкийн Үндэсний Конгрессийг удирдах болж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг олон улсын кампанит ажлыг эхлүүлсэн юм. Тэд мөн Нелсон Манделаг шоронгоос суллахыг шаар даж байв. Энэхүү кампанит ажлын оргил үе нь 1988 онд Лондоны “Wembley” цэнгэлдэхэд болсон концерт байв. 72 мянган хүн цугласан кон цертын үеэр “Нелсон Манделаг сулла” хэмээн дуулахыг сая сая хүн дэлхий дахинаа шууд нэвтрүүлгээр үзсэн билээ. Олон улсын удирдагчид үүний дараа Өмнөд Африкт тавьсан хоригоо чангатгахыг уриалж байв. Харин 1990 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч байсан Фредерик Виллем де Клерк Африкийн Үндэсний Конгрессийн эсрэг тавьсан хоригийг цуцалснаар Нелсон Ман дела шо- рон гоос суллагдсан юм. 1993 онд ӨАБНУ-ын сүүлчийн цагаан арьст ерөнхийлөгч асан Фредерик де Клерк арьсны үзэлт нийгмээс арьс өнгөөр үл ялгаварлах ардчилалд тайван замаар шилж сэний төлөө Манделатай хамт Нобелийн энх-тайвны шагнал хүртэж байсан бөгөөд тэрбээр Манделад 95 насных нь төрсөн өдрийг тохиолдуулан баяр хүргэж, үндэсний эв нэгдэлд түүний оруулсан гавьяа асар их хэмээн онцлон тэмдэглэж байв. Үүнээс хойш таван сарын дараа Өмнөд Африк түүхэндээ анх удаа арьсны өнгөнөөс үл хамааран бүх нийтийг хамарсан ардчилсан сонгууль явуул сан билээ. 1994 онд Мандела Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч болсон. Мандела 1999 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлж өгсөн ч ХДХВ/ДОХ (Хүний дархлал хомсдолын вирус/ Дархлалын олдмол хомсдол)-ын эсрэг кампанит ажлыг эхлүүлж, мөн 2010 онд Өмнөд Африкт Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрх авахад Ман- делагийн үүрэг оролцоо их байсан билээ. Түүний ууган хүү Макгахо нь ДОХ-оор 2005 онд нас барсан нь ХДХВ-ын эсрэг тэмцэх шалтгаан болсон юм. 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей долдугаар сарын 18- ны өдрийг дэлхий дахинаа Нелсон Манделагийн олон улсын өдрийг тэм дэглэж байх шийдвэр гаргасан. Энэ нь Өмнөд африкийн бүгд найрамдах улсын анхны хар арсьт ерөнхийлөгч Нелсон Манделагийн эрх чөлөө, энх тайвны үйл хэрэгт байгуулсан гавьяаг үнэлж, талархлаа илэрхийлсэн хэрэг болов. ӨАБНУ дахь арьсны үзлийн эсрэг цогтой тэмцэгч, тус орны анхны хар арьст ерөнхийлөгч асан, Нобелийн энхтайвны шагналтан Нелсон Мандела энэ оны долдугаар сарын 18-нд эмнэлэгт 95 насныхаа төрсөн өдрийг угтсан юм. Түүний 95 насны төрсөн өдрийг тохиолдуулан тус оронд “Өөрчлөлт шинэчлэлийг урам зоригтойгоор хийн, өдөр бүрийг Манделагийн Өдөр бол гоц- гооё!” гэсэн уриатайгаар баяр ёсло- лоо тэмдэглэж, өглөө орон нутгийн цагаар яг 08:00 цагт ӨАБНУ-ын бүх дунд сургуулиудын сурагчид “Төрсөн өдрийн мэнд хүргэе, Мандела” дууг найрлаар дуулсан байна. Түүний төр- сөн тосгонд төрсөн өдрөөр нь шинэ гүүр ашиглалтад орж, бага сургууль шинээр нээгдсэн юм. Түүнчлэн арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэм цэгч, домогт баатрын идэвхтэй улс төрийн тэмцлийн 67 жилтэй уялдуулан, “Сайн үйлс бүтээх 67 минут” арга хэмжээг орон даяар өрнүүлсэн байна. “Цагаан буюу хар арьст хүнээс илэрч байгаагаас хамаарахгүйгээр, арьс өнгөөр ялгаварлах үзэл бол зэрлэг балмад явдал гэж би тооцдог. Хэрэв чи дайсантайгаа эвлэрэхийг хүсвэл түүнтэй хамт ажиллаад үз, тэгвэл тэр чиний хамтран зүтгэгч болох болно” гэж Мандела өгүүлж байжээ. Нелсон Манделагийн хэлсэн үг, хийж бүтээсэн ажил нь түүнийг дэлхийн хүн болохыг илт гэдэг. Тэр зөвхөн амин хувиа бодогч бус дэлхий нийтийг энх тай ван байлгахын тулд хичээж ирсэн үзэл бодолдоо үнэнч тууштай нэгэн байсан юм. Дэлхийн хүн Нелсон Манделагийн амьдралын сүүлчийн мөчид түүний эхнэр Граса Машел, гурван хүүхэд, 17 ач, 13 зээнцэр болон дотнын найз нөхөд нь хамт байжээ. Түүнийг эцсийн замд үдэх арга хэмжээг энэ сарын 15-нд зохион байгуулах болсныг ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жекоб Зума албан ёсоор мэдэгдсэн байна. Энэхүү арга хэмжээнд Бага Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар оролцохоо мэдэгдээд байна. Мөн Африкийн ерөнхийлөгч асан Фредерик де Клерк, Билл Гейтс, Опра Уинфри зэрэг дэлхийн алдартай хүмүүс түүнийг эцсийн замд нь үдэхээр хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байгаа юм. Түүнийг нас барсантай холбогдуулан олон улс орон төрийн далбаагаа бөхийлгөж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэг минут чимээгүй зогсолт хийсэн юм. Өмнөд Африкийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч, дэлхий нийтэд энхтайван, эрх чөлөө, ардчиллыг тунхаглагч, Нобелийн шагналтан, апартеид дэглэмийн эсрэг тэмцэгч дэлхийн хүн Нельсон Манделаг нас барсны дараагаар дэлхийн алдартнууд гашуудан фэйсбүүк, твиттер хуудсаараа дам жуулан ийнхүү эмгэнэл илэрхийлсэн байна.

Телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри:
-Миний амьдралын нэг бахархал нь Нелсон Манделагийн гэрт уригдаж, түүнтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаа юм. Түүний туулсан амьдрал таны сонсч байснаас хялбар биш бай гаагүй ч түүнд хорсол гэж бай- гаагүй. Тэр үргэлж л хошигнолд дуртай байсан. Тэр үргэлж миний баатар байх болно. Түүний амьдрал бол бидэнд илгээсэн бэлэг.

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер:
-Тэр болон би хөлбөмбөгийн спор тоор энхтайван нөхөрлөлийг авчирж чадна гэдгийг харуулж чадсан. 2010 оны долдугаар сарын 10-нд Йоханнесбургийн хөлбөмбөгийн талбайд цугласан хүмүүс түүнийг харан баярлаж, алга ташиж байсан нь саяхан мэт санагдаж байна. Энэ бол түүнийг дэлхийн хүн гэдгийг надад ойлгуулсан үйл явдал байсан юм. Өмнөд Африкт зохиосон дэлхийн аваргын тэмцээн бол мөрөөдөл биел дэгийг харуулсан гайхамшигт үйл явдал. Энэ үйл явдалд түүний оролцоо их байсан. Тэр бидний зүрх сэтгэлд үүрд байх болно.

Энэтхэгийн Ерөнхий сайд Энда Кенни:
-Мандела гэдэг нэр бидний зүрх сэтгэлийг одоо ч догдлуулж байна. Өнөөдөр нэгэн агуу гэрэл унтарлаа. Тэр хүний урт удаан амьдралын зам нал дууслаа. Тэр зөвхөн Өмнөд Аф рикчуудын төлөө биш бүх хүн тө рөлхтөний төлөө өөрийгөө зориулсан агуу хүн байсан юм.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху:

-Нелсон Мандела энэ цаг үеийн хамгийн шударга нэгэн байлаа. Тэр ард түмнийхээ эцэг, эрх чөлөөний тэмцэгч нэгэн байсан. Тэр олон жилийн турш хүн ямар байх ёстойн үлгэр жишээ байв.

ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жекоб Зума:
-Манай үндэстэн агуу хүүгээ алдлаа. Дэлхий дахинд хүүгээ хэр- хэн үдэж өгөхийг харж байгаа. Тий- мээс бид бүгд өөрсдийн хүүгээ хүн- дэт гэлтэйгээр үдэн гаргахын тулд хамтран ажиллах хэрэгтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама:

-Нелсон Манделагийн амьд- ралаас эрч хүч авч байсан сая сая хүмүүсийн нэг нь би. Би өөрийнхөө ирээдүйн амьдралыг түүний үлгэр жишээгүйгээр бүрэн бүтэн төсөөлж чадахгүй байна.

Г.НЯМСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • я (202.70.38.62)

    2015-12-01

    ene yun hudlaa medeelel oruulaad bgaam be? yun 95 nasniii oin daraa eronhiilogchiin songuuli wee? bolildoo iim hudlaa ym bichihee

  • MANDELA asan (103.26.194.71)

    2013-12-10

    Bidnii bagaas meddeg baisan eye huniig hundlehgui baihiin argagui gerelt tuuht humuuun bailaa. Enkh oronch baihiin utga uchiig SHINE MONGOLCHUUD sain suraasai.

  • bbb (203.169.48.142)

    2013-12-09

    taiwan noirsdoo ta