Дмитрий Медведев: ”Зарим орны удирдлагууд биеэ зөв авч явмаар юм”

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ оны ажлаа тайлагнан, өнгөрсөн баасан гаригт телевизийн таван сувагт ярилцлага өгсөн байна. “Комсомольская правда” сонин Дмитрий Медведевийн ярилцлагаас сонирхолтой хэсгийг сийрүүлэн буулгасныг толилуулъя.

-Улс орны эдийн засгийн талаар?
-ОХУ-ын эдийн засгийн байдал хөгжиж байгаа орнуудтай адил хэцүү байна. Ер нь хүнд гэж хэлж болно. Гэхдээ Европын болон бусад орныг бодвол бидэнд хэд хэдэн давуу байдал бий. ОХУ-ын эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээнд хүрсэн бөгөөд бидний тооцсоноор эдийн засаг 3-3.5 хувийн өсөлттэй яваа юм. Түүнээс гадна бид нөөцтэй байгаа учраас байдлыг хянах чадвартай хэвээрээ байгаа. Харин Европын ихэнх орнуудын эдийн засаг өсөөгүй, аж үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд буурсан.

-Засгийн газрыг хэрхэн үздэг тухайд?
-Засгийн газар бол нас, биеийн хүчний бэлтгэл хийсэн байдлаар сонгож авдаг хөлбөмбөгийн баг биш юм. Засгийн газар нь хүмүү сийн конгломерат бөгөөд минийхээр бол ажиллах ихээхэн чадвартай команд. Засгийн газрын аль нэг яам юм уу, хэн нэгэн сайдын ажил үүргийн хувьд асуудал гарах нь байдаг. Илэн далангүй хэлэхэд миний санал болгосон хүмүүсийн зарим нь томоохон үйлдвэрлэлийн ажлыг удирдахдаа өөрсдийн мэдлэг чадвараа шууд гаргаж чадахгүй нь тохиолддог. Зарим хүн ажлаа ерөөсөө хийж чадаагүй.

-Орон сууцны аж ахуйн салбарт хэн ч хөрөнгө оруулахыг хүсдэггүй байсан?
-Орон сууцны аж ахуйн салбар бол их хүнд салбар бөгөөд хэн ч хөрөнгө оруулахыг хүсдэггүй байсан юм. Гэхдээ би саяхан нэгэн том бизнесийн төлөөлөгчидтэй уулзахад “Бид Орон сууцны аж ахуйн салбарын талаар сонирхмоор байна” гэж хэлсэн. Учир нь энэ салбар руу ямар ч бизнесмэн өмнө нь орж байгаагүй. Харин газрын тос, худалдаа, шинэ технологийн салбар руу мэдээж хошуурдаг. Гэтэл бид одоо улсын ч бай, хувийн ч бай хөрөнгийг уг салбар руу оруулах цаг нь болсон. Тийм учраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн орчинг бий болгох ёстой.

-Ус хангамжийн асуудал бүх иргэний хувьд адилхан?
-Хэрвээ Ерөнхийлөгчийн ордны крантнаас зэвтэй ус гоожиж байвал манай гэрт ч мөн адил зэвтэй ус гарна. Учир нь бид бараг л хөршүүд. Москвагийн ойр орчинд амьдрах аль ч иргэний гэрийн крантнаас зэвтэй ус гоожсон бол бүх байрны крантнаас адилхан зэвтэй ус гоождог. Яагаад гэвэл бүгд нэгэн сувгаас усаа татдаг шүү дээ. Тийм учраас бид ус хангамжийн асуудалд хоёр дахин илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Энэ сэдэв аль хэдийнэ манай улсын ихэнх иргэдийн санааг зовоож байгаа асуудал болсон.

-Тэтгэврийн системийн талаар?
-ОХУ-ын тэтгэврийн систем нь аль ч улс орны тэтгэврийн тогтол цоотой адил төгс биш. Тэр тусмаа сүүлийн 15-20 жилийн хугацаанд энэ системд өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа учраас бид асуудлыг нэг дор шийдэж чадахгүй байна. Яваандаа тэтгэврийн систем хэвийн болно. Хэрвээ бид энэ талаар ажиллаж шийдэхгүй бол ирээдүйд сөрөг зүйл их гарах юм.

-Ерөнхий сайд өөрөө тэтгэвэрт гарах үедээ яах вэ?
-Тэтгэвэрт гарах, тэтгэврийн хэм жээг бодох тогтолцоог хүн бүрт ойл гомж тойгоор тайлбарлах хэрэгтэй. Энэ асуултыг олон хүн асуудаг учраас Тэтгэврийн сангийн сайт дээр тэтгэврийг хэрхэн тогтоодог тухай тайлбар байдаг. Электрон тооцоо хийх аргачлалаар өөрийн тэтгэврийг 2.15 сая хүн бодож үзсэн. Би хүмүүсийн нүдэн дээр өөрийн тэтгэврийн хэмжээг бас бодсон. Миний цалин өндөр учир тэтгэврийн хэмжээ сайн гарсан л даа. Би 70 нас хүртлээ Ерөнхий сайдын ажил хийвэл хэдий хэрийн тэтгэвэр авах вэ гэж тооцож үзсэн юм. Мэдээж олонх хүмүүсийн тэтгэврээс их гарч байсан.

-Украинд болж байгаа жагсаал цуглааныг юу гэж бодож байна вэ?

-Украин улс юу хийх, хаана байх вэ гэдэг украинчуудын шийдэх зүйл. Украин Европын Холбоотой нэгдэх үү, Москвагийн даргалдаг Гаалийн холбоонд нэгдэх үү гэдгээ тэд шийднэ. Харин өнөөдөр Украинд болж байгаа жагсаал цуглаан бол хэцүү байдалтай байна. Бусад улсын зарим удирдах хүмүүс биеэ зөв авч явмаар юм. Манай түншүүд Гадаад хэргийн яам юм уу сайдын хүрээнд айлчлал хийж, энэ асуудлыг ярилцаж болох ч шууд улс төрийн жагсаал цуглаан хийж байгаа иргэд дээр очих нь ямар байх вэ? Жишээ нь, хэрвээ манай улсын Гадаад хэргийн сайд Германд болж байгаа ямар нэгэн жагсаал цуглаан дээр очоод германчуудын талаар сөрөг үг хэлбэл Германы удирдлагууд юу гэж бодох бол. Хэрэв ийм алхам болох юм бол тэд үүнийг зөв, нөхөрсөг үйлдэл гэж хэлнэ гэж би л хувьдаа бодохгүй байна.

-Цагаачдын виз, паспортын талаар?
-Зөвхөн бодлогогүй хүн л ОХУ ажил лах хүчний урсгалгүйгээр цааш хөгжиж чадна гэж хэлэх байх. ОХУ их том шүү дээ. Тиймээс бид өн дөр боловсрол мэргэжилтэй хүмүүс манай улсад ирэхийг сонирхож байна. Бидэнд бүтээн байгуулах хүч хэрэгтэй. ОХУ-ын гишүүн орнуудтай Орос улс визгүй зорчиж байгаа бөгөөд хэрвээ ямар нэгэн онцгой шаардлага гарахгүй бол цаашид визтэй болохгүй гэж төлөвлөсөн. Гэхдээ аливаа улсын хилийг давахдаа арай найрсаг, соёлтой болох талаар ярилцаж байгаа бөгөөд гадаад паспортаа хил дээр шалгуулдаг байхаар төлөвлөж байгаа.

-Төрийн Дум болон хуулийн тухай?
-Төрийн Думын депутатуудын батал сан зарим хууль бидэнд таалагдахгүй байж болно. Энэ бол хэвийн үзэгдэл. Учир нь хүн бүр өөрийн байр суурьтай байдаг бөгөөд бид удирдлагын институтэд хүндэтгэлтэй хандах ёстой. Ер нь бүх парламентад ажил хэргийн санал гаргадаг хэсэг байдаг. Харин үүнд гүйцэтгэх засаглал эсвэл Ерөнхийлөгч ямар ч хамаа байхгүй. Хуулийг парламент л баталдаг.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)