Тайландын Ерөнхий сайд парламентаа тарааж, сонгууль явуулахаар болжээ

Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинаватра парламентаа тарааж, сонгууль явуулахаа мэдэгдсэн тухай ВВС мэдээллээ. Йинглак Чинаватра телеви зээр мэдэгдэл хийсэн байна. Бангкок хотод өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-аас эхэлсэн бослого хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүйн тулд тэрбээр ийм шийдвэр гаргасан байна. Бангкок хотын гудамж талбайд жагсаал хийж байгаа иргэд Ерөнхий сайд Йинглак Чинаватра ахынхаа удирдлагаар ажиллаж байгаа гэж эсэргүүцэж эхэлсэн юм. Тайландын Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газар хүний амь үрэгдэхийг хүсэхгүй байна. Олон бүлгийн хүмүүс Засгийн газрыг эсэргүүцэж байгаа учраас Засгийн газраа тараах нь хамгийн зөв арга зам. Тайчууд сонгууль явуулж шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ. Босогчид даваа гаригт Засгийн газрын ордон руу жагсаал хийхээ ням гарагт хэлснээс гадна парламентад байгаа сөрөг хүчний гишүүд огцрохоо мэдэгдээд байсан юм. Йинглак Чинаватра сонгуулийн өдрийг товлоогүй бөгөөд аль болох түргэн хугацаанд явуулахаа хэллээ. Ах дүү Чинаватра нарын тэргүүлсэн нам 2001 оноос хойш Тайландын парламентийн сонгуульд ялагдаж байгаагүй юм байна. Тайландын хуулиар Засгийн газар тарснаас хойш хоёр сарын хугацаанд сонгууль явуулдаг юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)