Антарктидад -91.2 хэм хүрчээ

Антарктид тивд судалгаа хийж байгаа Япон улсын станц өнгөрсөн ням гаригт Цельсийн – 91.2 хэмийн хүйтэн цаг агаарыг тэмдэглэсэн байна. Урьд ийм хүйтэн хэмийг цаг агаарын станцууд тэмдэглэсэн түүх байхгүй гэнэ. АНУ-ын America’s National Snow and Ice Data Centre төвийн судлаачид энэ хүйтэн хэмийг хэмжихэд тусалсан аж. Мэргэжилтнүүд ямар ч салхи шуургагүй байх үед далайн түвшнээс 3720 метр өндөрлөг газарт хэмжилт хийжээ. Өмнө нь 1983 онд ЗХУ-ын судалгааны “Восток” станцийн мэргэжилтнүүд Цельсийн – 89.2 хэмийн хүйтнийг хэмжсэн нь хамгийн хүйтэн хэмд тооцогдож байсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)