Ким Чен Уны авга ах хаачив
- 2013-12-11
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын залуухан удирдагч Ким Чен Ун аавынхаа төрсөн эгчийн нөхөр Чан Сун Тэкийг Армийн дээд албаны дэд даргын суудлаас татан буулгасан тухай мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан мэдээлсэн билээ. Одоо болтол энэ талаар Хойд Солонгосын зүгээс албан ёсны хариу өгөөгүй ч Ким Чен Ун авгатайгаа хатуухан тэмцэхээр шийдсэн бололтой. Тэрбээр үргэлж өөрийнх нь хөшигний ард байж, улстөрийн бодлогод нь нөлөө үзүүлдэг авгаа улс орныхоо түүхээс арчиж эхэлжээ.Ким урьд өмнө өөртэйгээ байнга хамт явах авгынхаа гэрэл зургийн болон баримтат киноны хальсанд буусан дүр төрхийг нь устгаж эхэлсэн нь хүмүүсийн хараанаас мултарсангүй. 67 настай Чан Сун Тэкд ямар шийтгэл оноох нь тодорхойгүй ч түүнд хар тамхи болон архи хэрэглэсэн, авлига авсан, мөн гэр бүлээс гадуур хүүхнүүдтэй самуурсан зэрэг зүйлд буруутгаж байгаа гэнэ. Өнгөрсөн сард түүний хамгийн ойрын 2 туслахыг авлига авсан хэрэгт буруутган олны өмнө цаазалсан байна. Мөн саяхан Чан Сун Тэкийн хамаг л нууцыг нь мэддэг нэг туслахыг нь Өмнөдийн тагнуулын албаныхан Хятадад баривчилсан тухай ч мэдээ цацагдах болжээ. Одоогоор Чан Сун Тэк хаана байгаа нь тодорхойгүй бөгөөд Хятад болон Өмнөд Солонгосоос оргонол хүссэн гэх ч зарим албаны бус эх сурвалжаар түүнийг хэзээний цаазлуулсан байж ч магадгүй хэмээх яриа гарчээ. Ямартай ч хатуу самар Кимийн авгатайгаа хийж буй тэмцэл хэрхэн өрнөхийг харах л үлдээд байна.

Сэтгэгдэл (3)
1 (103.10.23.127)
Зул бөхөхийнхөө өмнө улам тод бадамладаг гэдэг дээ. энэ бацаан дуусах цаг нь ойртож байгаа байхаа даа.
1 (103.10.23.127)
Хүүхнүдтэй нь хамт буудсан байхоо аягүй бол
ДОВДОН (202.179.13.27)
Эрт орой хэзээ нэгэн цагт Т1 муу пацаан чамд ОУ-ын шүүхэд шилжиж дүүжлүүрийн өмнө зогсох өдөр ирэх л болно доо....