Холливудын продюссер Израилийн тагнуулч байжээ

Холливудын продюссер Арнон Милчэн Израилийн тагнуулчаар ажиллаж байснаа хүлээн зөвшөөрсөн тухай Лента.ру мэдээлэв. Өдгөө 68 настай Арнон Милчэн тагнуулч байсан талаараа телевизийн “Channel 2” сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн аж. Тэрбээр залуудаа 1960-1970-аад онд Израилийн тусгай албанд ажилладаг байжээ. Продюссер тухайн үед Израилийн Батлан хамгаалахын сайд байсан Шимон Перестэй нягт холбоотой байсан гэнэ. Арнон Милчэн цөмийн реакторыг барихад шаардлагатай мэдээллийг олоход Израильд тусалжээ. Шимон Перес Димон дахь цөмийн реакторыг барих ажлыг дэмжигчдийн нэг юм. Түүнчлэн Арнон Милчэн тэр үед 17 орны 30 компанийг удирдаж, Израильд зэвсэг, хэрэгсэл, нисдэг тэрэг, пуужин зэргийг худалдан авах ажлыг хийж байжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)