
Украины нийслэл Киев хотын цагдаа нар мягмар гарагт шилжих шөнө төв гудамжуудад байсан босогчдын хаалт, хамгаалалтуудыг нураасан тухай РИА Новости мэдээллээ. Украин улсын Ерөнхийлөгчийн Засаг захиргаа байрладаг Лютераны гудамж зэрэг төв гудамжуудад байсан хаалт, хамгаалалтуудыг буулгажээ. Босогчид цагдаа нараас хамаагүй цөөн байсан ч цагдаа нар босогчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн аж. Мөргөлдөөний үеэр 10 орчим босогч, хоёр цагдаа гэмтэж бэртжээ. Харин хэн нэгнийг баривчлаагүй гэнэ. Шелковичный болон Богомольц гудамжинд хаалт хамгаалалтуудыг хураах үед 200 орчим цагдаа ажилласан. Гудамжуудаар байсан хаалт хамгаалалтыг хураасны дараа жагсагчид Тусгаар тогтнолын талбайд очжээ. Украины Дотоод хэргийн яамны хурандаа генерал Игорь Плахута байдал тайван байсныг мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)