
АНУ-ын “Time” сэтгүүлээс Оны онцлох хүн, оны шилдэг груп, шилдэг санаа, онцгой үйл явдал зэргийг жил бүр тодруулдаг. Оны онцлох хүнийг сонгосноо жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд зарладаг уламжлалтай. Уншигчид оны онцлох хүнийг сонгоход саналаа өгч болох бөгөөд саналыг арванхоёрдугаар сарын 4-нд 23:59 цагт хаадаг аж. Энэ оны онцлох хүнд дуучин Майли Сайрус, сагсчин Леброн Жеймс, жүжигчин Анжелина Жоли, Пакистаны сурагч Малала Юсуфзай, Хятад улсын дарга Си Жинпин, ОУВС-ын дарга Кристин Лагард, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад зэрэг хүмүүс нэр дэвшлээ. Сэтгүүлийн редакторууд анх 1927 онд “Man of the Year” гэсэн сонголтыг гаргаснаар энэ нь уламжлал болжээ. Харин 1999 оноос энэ сонголтыг “Person of the Year” гэж нэрлэх болсон юм. Түүнчлэн сэтгүүлээс “Зууны хүн”- ийг 1999 оны арванхоёрдугаар сарын 31- нд тодруулж, агуу эрдэмтэн А.Эйнштейнийг “Зууны хүн”-ээр нэрлэжээ.
Сэтгэгдэл (0)