
АНУ-ын ТТГ-ын дарга асан генерал Майкл Хейден Э.Сноудений үйлдэл АНУ- ын аюулгүй байдалд хохирол учруулсан талаар мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Майкл Хейден 1999-2005 онд АНУ- ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, 2006-2009 онд ТТГ-ыг тэргүүлж байсан юм. Телевизийн “Fox” сувагт өгсөн ярилцлагадаа генерал Майкл Хейден “ТТГ-ын ажилтан асан “Эдвард Сноуден АНУ-ын тусгай албаны цахим тагнуулын талаар мэдээлэл задруулсан нь америкчуудын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан” гэж дүгнэлээ. Сэтгүүлч түүнээс Эдвард Сноуденийг зүгээр л орхисон нь дээр биш үү” гэхэд “Орхих нь буруу гэж бодож байна” хэмээн хариулсан аж. Түүнчлэн Майкл Хейден Эдвард Сноуденийг зөвхөн өөрийгөө бодсон хүн гэж тодорхойлсон байна.
Сэтгэгдэл (0)