Ирак, Турк улс хоорондын нислэгээ зогсоов
- 2011-11-22
- Дэлхий
- 0
Ирак улс засгийн газрын удирдлаган дор нь байдаг тос үйлдвэрлэгч
томоохон компани хэдэн сая ам.долларын өрөө төлөхгүй байна хэмээн Туркын
зүгээс маргаан дэгдээсний хариу болгож, Туркын онгоцнуудыг өөрийн нутаг
дэвсгэртээ газардуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Тус улсын албаны хүмүүс нийслэл Анкара хотын зүгээс Иракын онгоцыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаагүй гэж хэлж байгаа ч, Турк улс Ирактай адил шийдвэр гаргасан хэмээн Иракын зам тээврийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Карим ал-Нури мэдэгдсэн байна.
“Турк улсын зүгээс Иракын тус компанийг өрөө төлөхийг шаардаж, төлөхгүй бол тус улсын агаарын хөлгийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна хэмээн урьд өмнө сануулсан. Гэсэн хэдий ч, тэд биелүүлээгүй өдийг хүрсэн. Хоёр улсын хооронд үүсээд буй маргаантай асуудлыг нэг тийш болгох эхний алхам нэн даруй өрөө төлөх явдал байх болно” хэмээн Туркийн албаны хүн байр сууриа илэрхийлсэн байна.
Харин Ал Нури хэлэхдээ Багдад “улс төрийн шийдвэр” гаргаагүй хэмээгээд, Туркийг шийдвэрээ буцаахаас нааш Ирак улс гаргасан шийдвэртээ үнэнч байх болно гэж мэдэгдсэн байна.
Иракт болсон АНУ-ын дайнаас хэдэн жилийн дараа Туркийн Агаарын Тээврийн компани шууд нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Турк улсын хувьд сүүлийн жилүүдэд хөрш Ирак улсынхаа аялал жуулчлал болоод арилжааны гол гарц болсоор байгаа юм.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)