Мэдээллийн “РИА Новости” агентлагийг татан буулгана

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн өмчит “РИА Новости” мэдээллийн агентлагийг татан буулгах шийдвэр гаргасан тухай ВВС мэдээллээ. Кремлийн сайтад мэдээлснээр “РИА Новости” агентлагийн оронд “Russia Today” гэдэг нэртэй мэдээллийн агентлагийг байгуулах гэнэ. Шинэ агентлагийг сэтгүүлч Д.Киселев даргалах аж. Түүнчлэн төрийн өмчит “Оросын дуу хоолой” радио станцыг хаахаар болсон байна. Кремлийн Захиргааны дарга С.Иванов сэтгүүлчдэд хэлэхдээ “Эдийн засгийн хэмнэлт хийхийн тулд мэдээллийн агентлагуудад өөрчлөлт хийхээр болсон” гэжээ. Харин “РИА Новости” агентлаг Кремлийн талаар болон сөрөг хүчний тухай мэдээлдэг учраас хаахаар шийдсэн байх магадлалтай аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)