Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч умардын ноёрхлыг ”Аймшигтай” гэв

Өмнөд Солонгосын Ерөнхий- лөгч Пак Кын Хе “Хойд Солонгосын томоохон эрх мэдэлтэй дарга Чан Сон Тэкийг халсны дараа коммунист дэглэмтэй тус улстай харилцах харилцаа тогтворгүй болж магадгүй” гэж анхааруулсан тухай ВВС мэдээллээ. Сөүл Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг эрх мэдлээ бэхжүүлж байгаа гэдэгт итгэлтэй байгаа гэжээ. Ерөнхийлөгч Пак Кын Хе хэлэхдээ Чан Сон Тэк даргыг халсан мэдээг нотолсон нь Хойд Солонгосын засгийн эрхэнд гар сан ноёрхол “аймшигтай” болж байна гэж дүгнэлээ. Ким Чен Ун өөрийн хүргэн ахыг халсан нь 2011 оны арванхоёрдугаар сард удирдагч Ким Чен Ирийн нас барснаас хойш гарч байгаа хамгийн том халаа сэлгээ болсон юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе сайд нарын зөвлөлийн хурал дээр “Ким Чен Уны эрх мэд лийг бататгахын тулд олон хүмүүсийг халж байгаа Хойд Солонгосын засгийн эрх одоо хамгийн аймшигтай болж байна. Одоо хоёр Солонгосын харилцаа тогтворгүй болж магадгүй” гэж онцолсон аж. Хойд Солонгосын телевизээр Ким Чен Ирийн дүүгийн нөхөр, нэгэн цагт эрх мэдэлтэй дарга байсан Чан Сон Тэкийг намын хурал дээрээс хамгаалагчид хөөн гаргаж байгааг үзүүлжээ. Тус улсын мэдээллийн төв агентлагаас мягмар гаригт Хөдөлмөрийн намын төв хороо өнгөрсөн ням гарагт хуралдаж, Чан Сон Тэк даргыг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгасан талаар мэдээлсэн байна. Мэдээлэлд “Чан Сон Тэкийн бүлэг нь намын удирдлагын эв нэгдлийг нууцаар хорлох оролдлого бүхий тараан бутаргах үйл ажиллагаа явуулсан нь өдөөн хатгасан хэрэг. Тиймээс Чан Сон Тэкийг намаас хөөж, аюултай үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байна” гэж дурдсан аж. Түүнчлэн “Родон Синмун” сонины тэргүүн нүүрэнд Ким Чен Уны удирдлагад эв нэгдэлтэй байхыг уриалаад, “Хойд Солонгос урван тэрслэгчдийн хэзээ ч өршөөхгүй” гэж бичжээ. Харин Хойд Солонгосын хамгийн ойрын түнш Хятад улс “Чан Сон Тэк даргыг халсан явдал бол тус улсын дотоод улс төрийн асуудал” гэж тайлбарласан гэнэ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хон Лей сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид Хойд Солонгосын найрсаг түншийн хувьд тэднийг улс орныхоо тогт вортой байдлыг хамгаалж, хөгжил дэвшил болон иргэдийнхээ сайн сайх ныг хангана гэж найдаж байна” гэж хэлсэн аж. Хятадын зарим хэвлэл мэдээлэлд Гадаад хэргийн яамныхаа мэдэгдлийг давтжээ. Түүнчлэн Хятадын “Global Times” сонинд “Манай улс Ким Чен Уны Хятадад хийх айлчлалд тусалж, Хойд Солонгосын тогтвортой бай- дал болон хоёр талын харилцааг дэмжих нь зүйтэй” гэж бичсэн гэнэ. АНУ-ын хувьд Чан Сон Тэк даргыг халсан талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын ахмад гишүүн Чан Сон Тэк улсынхаа эрх мэдэлтэй байгууллагуудын нэг Үндэсний Батлан хамгаалах комиссын орлогч даргаар ажиллаж байжээ. Улс төр судлаачид түүнийг за луу удирдагч Ким Чен Унд хамгийн их нөлөөлдөг томоохон улстөрч гэж үздэг.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)