
Холливудын одод асар их мөнгөөр худалдан авдаг үнэт чулуу бриллиант нь Санчир, Бархасбадь гаригт бороо болон ордог аж. Энэ судалгаа, тооцоог АНУ-ын эрдэмтэд хийсэн байна. Эдгээр гаригийн атмосферийн даралт нь нүүрстөрөгчийг бриллиант болгох өндөр байдгийг тооцоолжээ. Харин бриллиантан бороо гаригуудын халуун тогоо дээр буугаад шингэн хайлш болдог гэнэ. Бриллиантан борооны хамгийн том нь 10 см орчим диаметртэй байдгийг эрдэмтэд хэлжээ. Санчир, Бар- хас бадь гариг дээр жилд ойролцоогоор 1000 тонн бриллиантан бороо ордог юм байна.
Сэтгэгдэл (1)
(202.170.68.131)
sanchirluu yavlaa. ochood gazar avch baiya