
АНУ-ын “Time” сэтгүүлээс оны шилдэг хүнээр Ромын Пап лам Франсисийг тодруулсан байна. Хүмүүс 266 дахь Пап лам Франсисийг хамгийн энгийн хутагт гэж нэрлэсэн юм. Ромын 1200 жилийн түүхэнд тэрбээр Европоос тодроогүй хамгийн анхны Пап лам бөгөөд Аргентин улсаас Ватиканд очсон. “Time” сэтгүүлээс оны түнэр харанхуйг гэрэлтүүлэгч хүнээр Эдвард Сноуденийг нэрлэсэн байна. АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден тусгай албаны нууц мэдээллүүдийг задруулсан. Өдгөө 30 настай компьютерийн мэргэжилтэн залуу эх орноосоо зугтсан бөгөөд ОХУ Эдвард Сноуденд түр хугацааны орогнол олгосон юм. “Time” сэтгүүлийн оны зүтгэлтэй хүнээр Эдит Уиндзорийг нэрлэлээ. Өдгөө 84 настай хүний эрхийн төлөө тэмцэгч энэ эмэгтэй ижил хүйстнүүдийн эрхийн төлөө 2009 оноос хойш эрчимтэй тэмцсэн. Эдит Уиндзорийн тэмцэл энэ онд АНУ-ын Дээд шүүхээс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг батлахад хувь нэмрээ оруулжээ.
Сэтгэгдэл (0)