
Нэгэн хачирхалтай урлагийн үзүүлбэр болох нь. Юу бэ гэхээр Лондоны урлагийн сургуульд сурдаг 19 настай, Клэйтон Питтет хэмээх хүү өөрийн хөвгүүн насаа олны нүдэн дээр үдэхээр болжээ. Энэхүү үзүүлбэр нь нэгдүгээр сарын 25-ны өдөр галерейд 50-100 үзэгчийн өмнө болох бөгөөд Контенпорари урсгалыг баримтлагч энэ хүү мөн л уг урсгалыг сонирхдог нэгэнтэй бэлгийн харилцаанд анх удаа орох гэнэ. “Art School Stole My Virginity” буюу “Зандан насыг авч одсон урлагийн сургууль” хэмээх энэхүү үзүүлбэрээ тэр урлагийн нэг хэсэг хэмээн үздэг бөгөөд энэ тухайгаа тайлбарлахдаа: “Би 16 настай байхдаа энэ санааг бодож олсон. Би яагаад намайг хөвгүүн насаа үдэж байхад олон хүмүүс харж байж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Зандангаа тайлах тэр мэдрэмж ямар байдаг нь үнэхээр төсөөлөшгүй хачирхалтай зүйл. Хүн бүр тэр хосгүй мэдрэмжийг авдаг харин үүнийг хүмүүс гаднаас харж түүнээс ямар таашаал мэдрэмж авах нь сонин. ” хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл (1)
мрс с зл (103.26.194.18)
Тэнэг. Өөр хэлэх үг алга.