
Украин улсын Ерөнхий сайд Николай Азаров улс төрийн хямрал нь 2022 онд болох олимпийг зохион байгуулах боломжийг буурууллаа гэж хэлсэн байна. Украин улс 2022 онд болох өвлийн олимп зохион байгуулах комисст хүсэлтээ гаргасан юм. Львов хотод 2022 оны 24 дэх өвлийн олимп явуулах эрхийн төлөө хүсэлт гаргажээ. Ерөнхий сайд Николай Азаров “Улс орны улс төрийн тогтворгүй байдал бидний боломжийг бууруулж байна” гэж тэмдэглэсэн аж. Украинчууд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ээс жагсаал цуглаан хийж, Засгийн газраа эсэргүүцэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)