
Автомашин үйлдвэрлэгч “Ford” компани ирэх онд 11 мянган ажилтнаа халах тухай ВВС мэдээлэв. “Ford” компани ажиллах хүчнээ долоон хувиар цомхотгох шийдвэр гаргасан аж. АНУ-д байдаг үйлдвэрүүдээс таван мянган ажилтныг, Азид байдаг үйлдвэрүүдээс зургаан мянган ажилтныг халах гэнэ. Энэ нь 2000 оноос хойш компани хамгийн олон ажилтнаа халж байгаа тохиолдол юм. Ирэх онд 23 шинэ машин танилцуулахаар төлөвлөсөн бөгөөд “Mustang” гэдэг спорт загварын машин шинэээр толилуулах юм байна. Түүнээс гадна эл компани Азид хоёр шинэ үйлдвэр барихаар болжээ.
Сэтгэгдэл (0)