Эквадорын хоригдлууд шоронгоос бөөнөөрөө оргожээ

Эквадор улсад хоригдлууд шоронгоос бөөнөөр оргосон хачирхалтай хэрэг гарчээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Хосе Серраногийн мэдээлснээр, Кито хотын төвд байрлах шоронгийн нутаг дэвсгэрээс 55 хоригдол ар гэрийнхэнтэйгээ уулзалдах үеэр оргон зайлсан аж. Хууль сахиулах байгууллагын тэргүүний өгүүлснээр, 55 оргодлын 20-ийг нь цагдаагийнхан баривчилж амжсан ба бусдыг нь эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Харин тэдний хэн нь ч аюултай гэмт хэрэгтний ангилалд ороогүй хэрэгтнүүд хэмээн сайд баталсан байна. Одоогийн байдлаар, ням гаригт шоронгийн таван хамгаалагч яагаад ажилдаа ирээгүй талаар прокурорын зүгээс тодруулахаар ажиллаж байна. Харуул хамгаалалтын олон ажилтнууд ирээгүйн улмаас хоригдлууд шууд шоронгийн төв хаалгаар оргож амжсан гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)