
Их Британийн Хатан хаан II Елизавета түүний гэр бүлийнхэнд зориулан ордны коридорт тавьсан самарнаас идсэн Букингемийн ордны хамгаалагчдыг ажлаас нь халсан байна. Үүнд ихэд уурласан Хатан хаан самартай аягануудын дээр “Бохир гараараа аягатай самарнаас авахгүй байхыг хүсье” гэсэн бичиг хаджээ. Түүнчлэн цагдаа нарыг халсан тухай мэдээллийг бичсэн “The News of the World” сонины хоёр сэтгүүлчийг Лондон хотын шүүхэд өгсөн гэнэ. Сэтгүүлч Клайв Гудман 2005 онд Букингемийн ордны талаар нарийн ширийн зүйлийг мэдээлсэн мэйлийг редактор Энди Коулсонд явуулжээ. Шүүхээс сэтгүүлчдийг ихэс дээдсийн гэр бүлийн тайван байдлыг алдагдуулсан гэж буруутгажээ.
Сэтгэгдэл (1)
(103.11.194.78)
Yamar surtei muu chavgants ve? Heden yeeree Ard tunneeree tejeelgeed zugeer hevtej baij