А.Кудрин: ”Улс төрийн шинэ нам байгуулахыг хүсч байна”
- 2013-12-17
- Дэлхий
- 0
ОХУ-ын Сангийн сайд асан Алексей Кудриныг улс төрийн шинэ нам байгуулах бодолтой байгаа талаар “Известия” сонинд мэдээлсэн байна. Энэ таамгийг Улс төрийн технологийн төвийн дарга Игорь Бунин дэвшүүлсэн аж. Тэрбээр “Бидний хийж байгаа судалгаа хараахан дуусаагүй байгаа учраас тодорхой зүйл хэлж чадахгүй” гэжээ. Түүнээс гадна Оросын зарим шинжээч А.Кудриныг намын лидер болоод улс төрд эргэн ирэхийг үнэхээр хүсч байгааг баталсан байна. А.Кудрины удирддаг Иргэдийн санаачилгын хороо хэмээх сайн дурын байгууллага өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр “Повестка дня для России” нэртэй чуулганыг Орос орон даяар зохион байгуулсан юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сангийн сайд асан А.Кудрин Оросын бараг бүх бүс нутагт очжээ. Улс төрийн технологийн төвийн мэргэжилтнүүд хэлэхдээ түүнийг дэмжигчид олон болсон төдийгүй Сангийн сайд асны улс төрийн амбиц дээшилсэн гэсэн байна. А.Кудрин сүүлийн үед хуулийн төслүүдийг шүүмжлэх болсноос гадна Дотоод хэргийн яамны өөрчлөлтийн төсөлд өөрийн саналыг оруулсан аж. “The New Times” сонинд мэдээлснээр А.Кудрины саналаар Дотоод хэргийн яамнаас орон нутгийн, бүс нутгийн, холбооны цагдаагийн газрыг байгуулах хэрэгтэй гэнэ.
Энэ чуулган нь улс төрийн томоохон үйл явдал болсон бөгөөд Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөлийн тэргүүн Михаил Федотов, РПР-ПАРНАС намын дарга Владимир Рыжков, нийгмийн зүтгэлтэн Ирина Ясина, Орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн ажилтан Игорь Юргенс, Евгений Гонтмахер зэрэг хүмүүс оролцжээ. Улс төрийн технологийн төвийн төлөөлөгчид энэ чуулганыг “улс төрийн боловсрол олгох талбар” гэж нэрлэсэн аж. Чуулган дээр А.Кудрин улс төрийн талаарх үзэл бодлоосоо хуваалцсан байна. Тэрбээр “Дээш чиглэсэн байгуулалттай засаг захиргаа хөндлөн байгаа иргэний нийгэмтэй тэнцвэржих ёстой” гэж онцолсон бөгөөд “Нийгмийн хуудсыг бүр эхнээс нь, тэгээс эхэлье” гэж уриалжээ. А.Кудрины үзэж байгаагаар нийгмийг иргэдийн сайн сайхны төлөө зохион байгуулахад 10-15 жилийн хугацаа хэрэгтэй юм байна. Түүний удирд- даг Иргэдийн санаачилгын хо- роо сайн дурын байгууллага ардчиллын хүрээлэнгүүдийг бий болгох, бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Чадварлаг санхүүч А.Кудрин 2000-2011 онд ОХУ-ын Сангийн сайдаар ажиллаж байсан. Их Британийн “The Banker” сэтгүүлээс А.Кудриныг 2004 онд “Оны санхүүч”-ээр хоёр төрөлд, “Emerging markets” сониноос 2006 онд Европын хөгжиж байгаа зах зээлтэй орнуудын “Шилдэг Сангийн сайд”-аар, 2010 онд “Euromoney” сэтгүүлээс “Оны шилдэг Сангийн сайд”-аар тус тус нэрлэжээ. Тэрбээр Сангийн сайдаар ажиллаж байхдаа Тогтвортой байдлын санд их хэмжээний хөрөнгө цуглуулж чадсан учраас Орос улс 2008-2009 онд болсон дэлхийн санхүүгийн хямралыг харьцангуй сайн даван туулсан байна. Гэвч А.Кудрин Засгийн газрыг шүүмжлэх болсноос 2011 онд тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Медведев түүнийг огцруулахыг шаарджээ. А.Кудрин 2012 оны дөрөвдүгээр сард Иргэдийн санаачилгын хороог байгуулснаа зарласан аж. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сангийн сайд асан А.Кудрин Оросын бараг бүх бүс нутагт очжээ. Улс төрийн технологийн төвийн мэргэжилтнүүд хэлэхдээ, түүнийг дэмжигчид олон болсон төдийгүй Сангийн сайд асны улс төрийн амбиц дээшилсэн гэсэн байна. А.Кудрин сүүлийн үед хуулийн төслүүдийг шүүмжлэх болсноос гад на Дотоод хэргийн яамны өөрчлөлтийн төсөлд саналаа оруул сан аж. “The New Times” сонинд мэдээлснээр А.Кудрины саналаар Дотоод хэргийн яамнаас орон нутгийн, бүс нутгийн, холбооны цагдаагийн газрыг байгуулах хэрэгтэй гэнэ. Түүнээс гадна ажлын алдаа гаргасан мөрдөн байцаагч, прокурорууд хууль зөрчөөгүй бол шийтгэхгүй байхаар саналд тусгажээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас А.Кудрины саналын талаар одоогоор албан ёсны хариу хэлээгүй байна.

Сэтгэгдэл (0)