
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн төлөөлөгч Рик Леггетт баасан гарагт CBS телевизэд “Америкийн тусгай албад ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденийг өршөөх талаар ярилцсан” гэж мэдэгдсэн байна. Ажилтнууд Э.Сноуденийг задруулаагүй нууц мате- риалуудаа өгсөн тохиолдолд өршөөх талаар ярилцжээ. Рик Леггетт “Миний бодлоор энэ талаар ярилцах хэрэгтэй. Э.Сноудений нууц материалууд аюулгүй байдалд байгаа гэх баталгаа шаардлагатай. Үүнд зөвхөн хоёр талын амлалт хангалтгүй” хэмээн ярьжээ. Тэрбээр Э.Сноуденд байгаа нууц материалууд задрах юм бол хэр хохирол учирч болохыг судлах ажлын хэсгийг удирдаж байгаа юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтнуудын үзэж байгаагаар Э.Сноуденд одоо задруулаагүй 1.5 сая нууц материал үлдсэн аж. Гэхдээ агентлагийн зарим ажилтан Э.Сноуденийг өршөөхийг сайшаагаагүй юм байна.
Сэтгэгдэл (0)