Египетийн засгийн газар огцорлоо

Египетийн нийслэл Каир хотын төв талбай “Тахрир”-т 30 мянга орчим хүн цуглан гурван өдөр цэрэг цагдаагийнхантай тэмцэлдсэний эцэст тус улсын цэргийн Засгийн газар огцорлоо.
Египетийн нийслэл Каир хотын төв талбай “Тахрир”-т 30 мянга орчим хүн цуглан гурван өдөр цэрэг цагдаагийнхантай тэмцэлдсэний эцэст тус улсын цэргийн Засгийн газар огцорлоо. Жагсагчид эрх барьж буй цэргийн эрх мэдэлтнүүдийг огцрохыг шаардсан. Тус улсыг 30 жил удирдсан, цэргийн командлагч Хосни Мубарак огцорсны дараа сонгууль явуулахаар төлөвлөөд байсан ч цэргийн эрх мэдэлтнүүд сонгууль явуулахыг удаа дараа хойшлуулж, Х.Мубарак огцорсон хоёрдугаар сараас хойш тус улсыг захирч байгаа юм. Тус улсын өнөөгийн эрх баригчд энэ сарын 28-нд сонгууль явуулахаар зарласан ч египетчүүд тэднийг нэн даруй огцорч парламентийн сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг шаардсан. “Тахрир”-ын талбайд жагссан энгийн иргэд, хүчний байгууллагын хооронд дөрөв дэх өдрөө үргэлжилж буй эл үймээнд 23 хүн амь үрэгдэж, 2000 гаруй хүн гэмтэж бэртжээ. Эрх баригчид ирэх оны сүүл эсвэл 2013 оны эх хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулна гэж мэдэгдээд байсан юм. Нийслэл хотод эхэлсэн жагсаал цуглаан Александриа, Суэц, Исмалиа зэрэг хотод тархсаны дараа тус улсын Ерөнхий сайд Исам Шараф болон Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо мэдэгджээ.


www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)