
Кубын хэвлэл мэдээлэл Ф.Кастрогийн шинэ зургийг нийтэлсэн тухай РИА Новости мэдээллээ. Кубын хувьсгалын лидер Фидель Кастро сүүлийн зургаан сард олон нийтийн өмнө гараагүй юм. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Венесуэлийн парламентийн дарга Диосдадо Кабелиотой уулзсанаас хойш чимээгүй байжээ. Харин өнгөрсөн даваа гаригт Кубын Cubadebate сайтад Ф.Кастро “Le Monde Diplomatique” сэтгүүлийн редактортай уулзсан талаар мэдээлсэн аж. Өдгөө 87 настай Ф.Кастро спортын хувцас өмсч, редактортай ярилцаж суугаа зургийг тавьжээ.
Сэтгэгдэл (0)