
Өмнөд Солонгос Умардыг цөмийн туршилт хийхээр бэлтгэж байж магадгүй гэж сэжиглэж байгаа тухай Лента.ру мэдээллээ. Энэ талаар Өмнөд Солонгосын парламентийн гишүүн мэдэгдсэн тухай “Ренхап” агентлагаас мэдээлжээ. Уг мэдээллийг тагнуулын албанаас авсан гэнэ. Парламентийн гишүүн Хойд Солонгос улс цөмийн туршилт хийхээс гадна пуужин турших гэж байж магадгүй хэмээн хэлсэн байна. Гэхдээ тэрбээр ямар үндэслэлээр ийм дүгнэлт хийснээ тайлбарлаагүй аж. Түүнчлэн Өмнөдийн улстөрчид Умардыг өдөөн хатгалга хийж болзошгүй гэж сануулж байсан юм. Харин Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас Умардыг цөмийн болон пуужингийн туршилт хийх талаар мэдээлэл алга байна гэжээ.
Сэтгэгдэл (0)