Попын хааны үзэсгэлэн Москвад гарна

Попын хаан Майкл Жексоны зураг болон түүний хувийн эд зүйл энэ лхагва гаригт Москвагийн “Победа” арт галлерейд гарахаар болжээ.
Попын хаан Майкл Жексоны зураг болон түүний хувийн эд зүйл энэ лхагва гаригт Москвагийн “Победа” арт галлерейд гарахаар болжээ. Алдарт дуучны эд зүйлийг Калифорни дахь Неверлэнд эдлэнгээс авчирсан байна. Попын хааны эд зүйл Орост үзэсгэлэнд тавигдаж байгаагүй бөгөөд тус улсад анх удаа олны хүртээл болох гэж байна. М.Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос-Анжелесын эмнэлэгт нас барсан билээ. Дэлхийн хэмжээний одын үхэлд түүний хувийн эмч Конрад Мюррейг буруутай болохыг энэ сарын эхээр шүүх тогтоосон бөгөөд 29-нд К.Мюррейн хэрэг таслагдах аж.

www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)