
Арабын хойг дахь Катар улс Үндэсний өдөртөө зориулж дэлхийн хамгийн том төрийн далбаа бүтээсэн байна. Хамгийн томд тооцогдож буй элгэн хүрэн, цагаан өнгөөс бүрдэх Катарын төрийн далбааны хэмжээ 101,978 кв.метр буюу 14 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх гэнэ. Аварга том төрийн далбаа нийт 9.8 тонн жин татжээ. Катарын албаныхан өнөөдөр болж буй тэмдэглэлт баярынхаа дараа өөрсдийн урласан хамгийн том төрийн далбаагаараа 60 мужийн сургуулийн сурагчдад 200 мянган цүнх хийж өгөх гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн тавдугаар сард Румын улс 79000 кв.метр хэмжээтэй төрийн далбаа хийж, дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.
Сэтгэгдэл (0)