
The Banker сэтгүүлийн энэ оны шагналын эзнээр тодорсон “ХасБанк”-ны хувьд багийн спортод ихээхэн анхаарал хандуулах болжээ. Энэ нь ч зөв байх. Монголд битүү дээвэртэй мөсөн гулгуур бүхий цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулаагүй цагт хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүд хөгжихгүй нь тодорхой. Харин хүүхдүүд хөхөө өвлийн хүйтэнд хоккей тоглож, гар хөлөө хөлдөөх шахан тэшүүрээр тэшиж байгаа нь аргагүй л энэ спортод дуртайнх биз ээ. Юутай ч “Хас”-чууд урьд өмнө “Хасын хүлэгүүд” нэртэй хөлбөмбөгийн багийг ивээн тэтгэж, “Дуулиан-2020” тэмцээнийг зохион байгуулж ирсэн бол төдөлгүй сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийг дэмжиж ажиллахаар болсон байна. Өнөөдөр Монголын хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тал дээр учир дутагдалтай байгааг дээр доргүй мэднэ. Тэгвэл тэдний тоглох дуртай хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортыг дэмжих төдийхнөөр “Хас”-ынханы ажил зогссонгүй. Тиймдээ ч “Хасын хүлэгүүд” хэмээх хоккейн мэргэжлийн багт хөрөнгө оруулжээ. Шинэхэн хоккейн баг саяхан Эрдэнэт хотод эхэлсэн Монголын Хоккейн лигийн аваргын төлөөх тэмцээнд оролцсон байна. Тус багийнхан оны дараахан аваргын төлөө өрсөлдөхийн тулд нууц тактикаа боловсруулж, бэлтгэлээ базаах болжээ. Хэдийгээр битүү мөсөн гулгуурын талбай Монголд одоогоор байхгүй ч хүүхэд, залуусын дунд хоккейн спортын төрөл сэргэх янзтай байна.
Г.Тэгшээ
Сэтгэгдэл (0)