Украйн улс Европын холбоотой нэгдвэл ОХУ-д ашигтай

Литви улсын Гадаад хэргийн сайд Линас Линкявичус РИА Новости агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Брюссель Ерөнхийлөгч Виктор Януковичээс юу хүсч байгаа, Украин, Европын Холбоо яагаад яриа хэлэлцээгээ зогсоосон талаар ярьсан байна.

-Та Европын Холбоо, Украинтай нэгдэх зөвшилцөлд гарын үсэг зурахад бэлэн гэж бодож байна уу?

-Тийм ээ, Европын Холбоо гарын үсэг зурахад бэлэн байгаа. Харин Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн баасан гарагт болсон дугуй ширээний уулзалтын дараа Европын Холбоотой нэгдэх нь Украин улсын үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй гэж мэдэгдсэн. Миний бодлоор хэлэлцээнд гарын үсэг зурах нь нэг талын ашиг сонирхолд таарахгүй байна гэж баймааргүй санагдана.

-Украин улс зөвшилцөлд гарын үсэг зурахын тулд гэрээний нөхцлийг өөрчлөх талаар ярьж байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Үгүй ээ, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш гэрээний нөхцлийг тогтоосон бөгөөд бараг бүгдийг нь биелүүлсэн. Гэрээний нөхцлийг Вильнюс хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд эхэлсэн “Дорнын түншлэл” дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө биелүүлсэн. / Украин, Европын Холбоотой нэгдэх зөвшилцөлд “Дорнын түншлэл” дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөсөн байсан/ Харин Украины дэд Ерөнхий сайд С.Арбузов, еврокомиссар Ш.Фюле нар зөвшилцөлд гарын үсэг зурахын өмнө гэрээний нөхцлийн биелэлтэд дүгнэлт өгч хэлэлцсэн юм.

-Еврокомиссар Ш.Фюле өөрийн твиттер хуудсандаа зөвшилцлийн хэлэлцээ зогссон гэж бичсэн байсан?
-Би еврокомиссарыг юун тухай бичсэнийг мэдэхгүй байна.

-Европын Холбоо Украинд 20 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх талаар сүүлийн үед ярьж байсан. Хоёр тал энэ талаар ярилцсан уу?

-Үгүй ээ, ийм яриа ч байгаагүй. Украин, Европын Холбоотой нэгдэх зөвшилцөлд нөхөн төлбөр хийх талаар ямар ч зүйл байхгүй. Хэрвээ хэн нэгэн хөндлөнгийн этгээд хориг тавих юм бол харилцаа холбоог тасалдуулна гэж би бодож байна. Гэхдээ энэ нь Европын Холбооны үйл ажиллагаанаас ч, хэлэлцээнээс ч болоогүй.

-Олон хүмүүс Украины эдийн засагт хохирол учирна гэж ярьж байна?
-Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Эдийн засгийн талаас харах юм бол зарим хохирол байгаа ч тийм их хохирол учрах юм биш.

-Хэрвээ Украин улс Европын Холбоотой нэгдэх юм бол ямар ашигтай байх вэ?

-Украин улс Европын Холбоотой нэгдэх юм бол Украинд төдийгүй Орос улсад ч ашигтай. Украин улсын хувьд хагас тэрбум хүн амтай Европын орнуудын зах зээл нээгдэнэ. Энэ бол эдийн засгийн их том потенциал. Арван жилийн хугацаанд Украины бүтээгдэхүүн зургаан хувиар, дундаж цалин хөлс зургаан хувиар нэмэгдэнэ. Түүнчлэн жилийн худалдаа эргэлт өсч, худалдааны татваргүй болно. Бараа эргэлт, хөрөнгийн эргэлт нэмэгдсэнээр эдийн засгийн хөгжил хурдасна. ОХУ, Украины эдийн засаг холбоотой учраас ОХУ-д ч мөн мэдэгдэхүйц нөлөөлнө. Энэ бүгдийг улстөржүүлэхгүйгээр тайван бодох хэрэгтэй гэж бодож байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)