Louis Vuitton фирмийн музейг нээнэ
- 2013-12-19
- Дэлхий
- 0
Louis Vuitton-Moett Hennessy корпорацийн тэргүүн Бернар Арно фирмийнхээ музейг Парис хотноо ирэх оны хавар нээх талаар мэдэгдсэн байна. Музейг “Louis Vuitton Foundation for Creation” гэж нэрлэх гэнэ. Барилгын сонин содон шийдэлтэй энэ музей нь дэлхийн зураачдын үзэсгэлэнг гаргаж байх юм. Алдар нэртэй зураачдаас эхлээд шинээр уран бүтээлээ туурвиж байгаа залуу зураач нар музейд зургаа толилуулж болох аж. Бернар Арно өөрийн цуглуулгад байгаа болон корпорацийн санд байгаа алдарт зургуудыг музейд тавих гэнэ. Пабло Пикассо, Ив Кляйн, Хенри Муа, Жан-Мишель Баскиа, Энди Уорхол, Жефф Кунс, Агнес Мартин зэрэг нэрт зураачдын бүтээлийг музейд тавих юм байна. Парисын Орчин үеийн урлагийн музейн захирал Сюзанн Паже шинэ музейн захирлаар ажиллахаар болжээ.









Сэтгэгдэл (0)