Боливт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

Боливт өчигдөр үд дунд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Газар зүйн судалгааны хүрээлэнгээс мэдээллээ.
Боливт өчигдөр үд дунд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Газар зүйн судалгааны хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Боливийн муж Санта Анагаас зүүн өмнөд хэсгээс урагш 185 км-ыг хамарсан бөгөөд гүн нь 530 км байсан байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл 350 км-ын цаана орших нийслэл Ла Паз хотод хүртэл мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар бэртэл, гэмтэл, учруулсан хор хохирлын талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа ажээ.
Боливийн төрийн өмчит мэдээллийн агентлагын мэдээлж байгаагаар нийслэл хотынхон, тэр дундаа хотын төвд амьдардаг иргэд гурван цагийн үед хүчтэй газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрсэн бөгөөд зарим өндөр барилгуудад амьдардаг иргэд айсандаа орон гэрээсээ дайжиж гарсан байсан гэсэн байна. Анхны хэмжилтээр газар хөдлөлт 6.7 балл хүчтэй байсан гэж мэдээлсэн хэдий ч, дахин хэмжилтээр 6.2 балл байсныг тогтоожээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)