Хойд Солонгосын удирдагчийн үеэлийг цагдаа нар хамгаална

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны үеэлийг цагдаа нар хамгаалахаар болсон байна. Ким Чен Уны ахын хүү 19 настай Ким Хан Солийг франц цагдаа нар хамгаалах гэнэ. Францын засаг захиргаанаас Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хүргэн ах, нөлөө бүхий улстөрчийг цаазаар авсны дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь Чан Сон Тэк дарга одоо Макаод амьдардаг Ким Чен Уны ах Ким Чен Намтай их дотно холбоотой байсан аж. Францын Гавр хотын Улс төрийн судалгааны дээд сургуульд сурдаг Ким Чен Намын хүү Ким Хан Сол нэг хэсэг чимээгүй алга болоод дахин хичээлдээ явж эхэлсэн тухай Францын хэвлэлээр мэдээлсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)